Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын агаарын тээврийн компани зөвхөн насанд хүрсэн хүн суудаг бүс нэвтрүүллээ

Онгоцоор явж үзсэн хүмүүс нислэгийн дундуур хүүхэд уйлах чимээ ямар тээртэй байдгийг мэднэ. Ийм учраас “AirAsia” гэх мэт агаарын тээврийн компаниуд зөвхөн насанд хүрсэн хүн суудаг бүстэй онгоц нисгэж эхэлсэн билээ. Уг жишгийг дагаж “Corendon” нэртэй Европын агаарын тээврийн компани хүүхэд суудаггүй бүс нэвтрүүлсэн байна.

“Corendon” компанийн нэвтрүүлсэн “Зөвхөн насанд хүрэгчдийн” гэх бүсэд 16-аас дээш настай үйлчлүүлэгч нар бууж болох аж. Тус компани Амстердам болон Карибын тэнгист оршдог Кюрасао арлын хооронд ийм бүстэй онгоцны нислэгийг гүйцэтгэх юм. “Зөвхөн насанд хүрэгчдийн” бүстэй агаарын тээврийн үйлчилгээг ирэх авран нэгдүгээр сараас эхлүүлнэ гэж “Corendon” мэдэгджээ.

Зорчигч нар энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл нэг талын нислэгтээ нэмж 45 евро төлнө. Ингэж нэмэлт төлбөр өгснөөр үйлчлүүлэгчид хана болон хөшгөөр тусгаарласан тасагт сууж зорчих юм.

Эх сурвалж: Euro News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button