Нийгэм мэдээ
Манзуширын-Ам руу самарт явсан иргэн амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам гэдэг газар иргэн Ц 08.27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.