Гадаад мэдээДЭЛХИЙ

Ажиллах хүчний хомстолд орсон БНСУ гадаад оюутнуудад олгох боломжоо нэмж байна

Өмнөд Солонгосын Засгийн газар улсдаа 2027 он гэхэд шинээр 300 мянган гадаад оюутан сургах төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэтгэлгийн тоог нэмэх, оюутнуудын элсэлтэд хамрагдах боломжтой ТОПИК-ийн шалгалтын босго оноог доошлуулах асуудлыг авч үзсэн билээ.

Учир нь гэвэл тус улсын Засгийн газар дэлхийд өндөр эрэмбэлэгдэх их сургуулийн тоог нэмж, эдийн засгаа чадварлаг боловсон хүчээр хангах зорилготой байгаа юм. Мөн ахлах сургуулийн насны сурагчдын тоо жилээс жилд буурж ирсэн нь гадаад оюутан авчран сургах бодлогын ач холбогдлыг нэмэгдүүлжээ.

Тэгвэл БНСУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох “Korea University” гадаад оюутан болон багш нарын тоог эрс нэмэгдүүлж, ирэх таван жилийн хугацаанд тус бүрд нь 30 хувь болгох шийдвэр гаргасан байна.  Тус сургуулийн захирал Ким Дун Он сургуулийнхаа дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улсад нь тулгараад буй хүн амын өсөлтийн асуудалтай тэмцэхийн тулд ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн юм.

Тэрбээр “Korea Times” агентлагт ярилцлага өгөхдөө "Өнөөдрийн байдлаар их сургуульд суралцаж буй гадаад оюутнуудын тоо 10 орчим хувьтай байгаа бол гадаад багш нарын тоо үүнээс бага байна. Би дэлхийн сургуулийнхаа дэлхийд эзлэх байр суурийг сайжруулахын тулд таван жилийн дотор эдгээр тоог тус бүр 30 хувьд хүргэхийг зорьж байна" гэжээ.

Өмнөд Солонгос эдийн засгийн хувьд дэлхийн тэргүүлэх 10 орны нэг. Гэхдээ тус улсын их сургуулиуд цөөхөн хэд нь л дэлхийд тэргүүлэх 100-д багтдаг нь Дун Онд ийм шийдвэр гаргахад их нөлөөлсөн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button