Улс төрийн мэдээ

Орхон аймгийн багш нарт 714 ширхэг "Chromebook" гардууллаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулахаар болсон. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор 714 ширхэг Chromebook-ийг багш нарт гардуулан өглөө.  

Орхон аймаг боловсролын салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг тогтмол хийж байгаа. Үүний үр дүнд "Эрдэнэт" хот боловсролын салбар, багш нарын хөгжлийг дэмждэг шилдэг зургаан аймгийн нэгээр тодроод байгаа билээ.

Тухайлбал, өнгөрсөн жил боловсролын салбарт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль бүр шалгалтын тестийн машин болон ЕБС-ийн багш бүр таблет, СӨББ-ын багш бүр нөүтбүүкээр бүрэн хангагдсан билээ. Тэгвэл энэ жил боловсролын салбарт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  эхний ээлжид 714 ширхэг зөөврийн компьютер буюу chromebook- ийг багш нарт хүлээлгэн өглөө.

Багш нарт олгож буй тус зөөврийн компьютер нэг тус бүр нь 1,096,920 төгрөгийн үнэ бүхий бөгөөд сургууль тус бүрээс нэг багшид сургалтыг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар явахаар төлөвлөж байгаа ажээ.

Ташрамд дурдахад, энэ жил Орхон аймгийн хэмжээнд 39 цэцэрлэгт 11260 хүүхэд, ЕБС- ийн төрийн болон хувийн хэвшлийн 25 сургуульд 26 мянга гаруй сурагч суралцах бол их дээд сургууль, МСҮТ, коллежд  380 гаруй оюутан шинээр элссэн байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button