ДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Б.Сэр-Од бол дэлхийн шилдэг гүйлтийн тамирчдын нэг

МУГТ Б.Сэр-Од Унгарын Будапешт хотноо болсон 19 дэх удаагийн Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Гиннесийн амжилт тогтоосон билээ. Түүнийг энэхүү амжилтаа гаргахын өмнөх өдөр “New York Times” сонин онцолсон байна. Тус нийтлэлийг орчуулан хүргэе.

Б.Сэр-Од дэлхийн хамгийн амжилттай холын зайн гүйлтийн тамирчдын нэг болох гараагаа 2002 онд Хонконгийн марафоноор эхлүүлсэн. Тухайн үед Б.Сэр-Од 20 километрээс илүү зайд гүйж үзээгүй байсан юм. Тэрбээр анхны удаа марафонд оролцож үзсэн мэдрэмжээсээ хуваалцахдаа “Би юу хийж байгаагаа мэдэхгүй байсан” гэж хэлэв.

Гэсэн хэдий ч уралдаж, барианд орсны дараа нэг бодол толгойд нь "марафоны зай хэтэрхий урт байна, дахиж хэзээ ч ингэж уралдахгүй" гэх бодол орж иржээ. Энэ талаараа тэрбээр “Би дахиж ингэж уралдмааргүй байна гэж бодсон. Гэхдээ одоо энд уралдахаар ирлээ” гэж хэлсэн юм. Түүн шиг тамирчин энэ дэлхий дээр хаана ч үгүй.

Олимпын наадамд таван удаа оролцож, 74 удаа марафонд гүйсэн тэрбээр 2003 оноос хойших олон улсын шинж чанартай бүхий л марафоны тэмцээнд Монголыг төлөөлж иржээ. Ингэх явцдаа Сэр-Од марафоны ертөнцөд хэн бүхний таних алдартан болсон байна. Тэр бол бүхнийг тэгээс эхэлж, дэлхийн түвшинд өөрийнхөө нэрийг мөнхөлсөн тамирчин юм.

Марафоны хөтлөгч, дэлхийн хэмжээний гүйлтийн тамирчин байсан Тим Хачинг түүнийг “Хадаас шиг хатуу сахилга баттай хэр нь эелдэг, инээмсэглэж явдаг залуу” гэж тодорхойлжээ.

Тэрбээр одоо Будапешт хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Түүнийг дэмжихээр эхнэр болон хувийн дасгалжуулагч н.Оюунтуяа нь хүрэлцэн иржээ. Үнэн хэрэгтээ Б.Сэр-Од Будапештыг өнжих магадлалтай байсан юм.

Өнгөрсөн жил тэрбээр АНУ-ын Евгений хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 26-р байр эзэлсний дараа гэмтэл нь сэдэрч, бэлтгэл хийхэд саад болсон байна. Үүний улмаас Б.Сэр-Од улсын чансааны дөрөвдүгээр байр руу ухарчээ. Тавдугаар сард болсон Копенгхагены марафонд том амжилт үзүүлж чадаагүй учир тэрбээр өөрийгөө Будапештад оролцож чадахгүй гэж бодож байсан гэдэг.

Б.Сэр-Одтой хамт Копенхагенд оролцсон Монгол тамирчин мөн тааруухан амжилт үзүүлсэн аж. Улмаар Монголын хөнгөн атлетикийн холбоо Б.Сэр-Одод дэлхийн аваргад оролцох эрх олгосон байна. Түүний агент Брэтт Ларнер уг явдлыг талаар ярихдаа “Бид үнэхээр азтай байсан” гэж хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button