Дефольт зарлах эрсдэлтэй бондоо "Энержи ресурс"-ийн толгой компани дахин санхүүжүүлэх үү

"Энержи ресурс"-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation" шинэ бонд гаргах төлөвлөгөөтэй буйгаа танилцуулаад буй. Тус компанийн 9.25 хувийн хүүтэй өмнөх бондын хугацаа 2024 онд дуусах юм. Энэ бондыг хугацаандаа төлж чадахгүй болсон учраас ийн дахин санхүүжүүлэх шийдэл олсон гэж шинжээчид үзэж байгаа юм.
Учир нь "Fitch Ratings" агентлагаас "Mongolian Mining Corporation"-ий урт хугацааны зээлжих зэрэглэлийг "Rating Watch Negative" ангилалд оруулснаа мэдээлсэн. Энэ бол зээлжих зэрэглэл буурах эрсдэл бий болсныг илтгэж байгаа юм.
Гэвч "Mongolian Mining Corporation" бондын төлбөрөө төлж дуусгах санхүүгийн бүрэн боломжтой гэж өөрсдөө мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, удахгүй гаргах шинэ бонд нь өмнөх бондыг дахин санхүүжүүлэх хэрэгсэл биш гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Шинэ бондын тухай дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 24-нд өгнө. Ямартай ч Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалах бөгөөд “Deutsche Bank”, “Morgan Stanley” банкнууд хэлцлийн менежерээр ажиллах аж.
Үүний өмнө "S&P Global Ratings" агентлагаас "Mongolian Mining Corporation" компанийн болон дээрх ам.долларын бондын зээлжих зэрэглэлийг "B-"-аас "CC" болгож бууруулсан. Тэд дефольт зарлах эрсдэл улам нэмэгдэж байна хэмээн дүгнэсэн юм.
Ийм ч учраас “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг хэсэгчилсэн дефолт ангилал руу, харин ам.долларын бондын зэрэглэлийг нь дефолт зарлах өндөр эрсдэлтэй ангилалд оруулах магадлалтай гэж дурдаад байлаа.
Компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн шалтгааныг нүүрсний салбараас олох орлого буурсантай холбон тайлбарлаж байгаа юм.
"Mongolian Mining Corporation"-ий охин компани нь "Энержи ресурс", мөн Монголын хамгийн том, хамгийн олон салбарт хүч үздэг "Эм Си Эс" ч хувьцаа эзэмшлийн хувьд холбогддог. Хамгийн сүүлд тэд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт оршдог "Эрдэнэ" алтны төсөлд "Эрдэнэ Монгол" компанитай хамтран ажиллахаар болоод байгаа билээ.
2023 оны зургаадугаар сарын эцсээр компанийн бэлэн мөнгөний баланс 200 сая ам.доллар байсан аж. Энэ нь 2022 оны эцсээс 65 сая ам.доллароор өндөр дүн юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрд бизнесээ өндөр үнээр шахаж өрөө дардаг үйлийн үрээ эдлэх ёстой �##�т ухаж авсандаа орно
YAAJ IIM TENEG UM BICHDEG YUMBEEE