Top StoriesНИЙГЭМСурвалжилгаСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Хувийн цэцэрлэгүүд төртэй тохиролцсон ч эцэг эхчүүд 200 мянгаас 9 саяын төлбөр төлнө

Энэ хичээлийн жил Нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ.

Өнгөрсөн жилээс эхлэн нэг ч хүүхэд хаалттай хаалганы цаана үлдээхгүй, цэцэрлэгийн боловсролоос хоцроохгүй гэсэн зорилготой БШУЯ ажиллаж буй. Энэ хүрээнд улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг хуваарилж эхэлсэн.

Гэвч хувийн хэвшлийн зарим цэцэрлэгийн төлбөр хэтэрхий өндөр байгаа учраас эцэг эхчүүд бухимдалтай байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Q kids” цэцэрлэгийн тухайд нэг сарын төлбөр нэг сая давсан тухай эцэг эхчүүд хэлж байна. Тухайн цэцэрлэгт нэг хүүхэд бүртгүүлэхэд улсаас хөнгөлөх  мөнгөн дүнг хасахад жилийн төлбөр 8.7 сая төгрөг болж байгаа юм. Энэ тухай сошиалд нэгэн ээж бичихдээ,

“Хоёр хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт явуулаад, хүлээсний эцэст хуваарилалт нь гарсан. Гэтэл сарын 1’150’000 төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хуваарилагдчихаж. Улсаас 180’000 төгрөг гаргана, үлдсэнийг нь асран хамгаалагч гаргана гэж байна. Мөн төлбөрийг жилээр авна гэсэн.

Нэг бол хоёр хүүхдийн төлбөр 17’460’000-г төлөөд цэцэрлэгт явуулах эсвэл  хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхгүй өөрөө ажилгүй гэртээ суух юм байна” хэмээн бичсэн юм.

Бид өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хуваарилагдсан хүүхдүүдийн эцэг эхийн асуудлыг сурвалжиллаа.

-Н.Мөнхсансар: Цэцэрлэгүүд төлбөрөө сүүлд нь нэмснээс ийм асуудал үүсэж байна. Хүсэлт гаргавал ачаалал багатай ч хол цэцэрлэгт дахин хуваарилах боломжтой-

Энэ талаар Боловсролын Ерөнхий Газарын цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсансараас тодрууллаа.

-Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж бүртгүүлсэн ч өндөр төлбөртэй цэцэрлэгт хуваарилагдсанаас төлбөрийн дарамтад орж байгаа асуудлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгох нөхцөлөөр хүүхэд элсүүлэх журам бий. Харин хувийн цэцэрлэгүүд хамтран ажиллах нөхцөлдөө өөрчлөлт оруулсан байна лээ. Тодруулбал, төлбөрөө өсгөсөн гэсэн үг. Дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар цэцэрлэгүүдтэй ярилцаж тохиролцсон ч эцэг, эхийг очих үед өндөр төлбөр нэхсэн асуудал үүсээд байна. Энэ тохиолдолд бид  тухайн цэцэрлэгт заавал хамруул гэхгүй, өөр төрийн өмчийн цэцэрлэгт тухайн хүүхдийг хамруулах хувилбарыг дүүргийн боловсролын хэлтэст өргөдлөөр хүлээн авч, шийдвэрлэж байгаа.

 -Өргөдөл өгч, өөр цэцэрлэгт шилжихэд тухайн хүүхэд есдүгээр сарын 1-нд амжиж хичээлдээ сууж чадах уу?

-Эцэг эхчүүд дүүргийн боловсролын хэлтэс дээрээ очин өргөдөл гаргаж, түүнийг нь хэр хурдан хугацаанд шийдвэрлэхээс шалтгаална. Шинжилгээний тухайд гэхэд л, заавал тухайн цэцэрлэгийн сонгосон биш магадлан итгэмжлэгдсэн бүх лабораторын хариуг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн журам бий. Энэ талаарх мэдээллийг бүх сургалтын байгууллагууддаа өгч байна.

Өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх боломжгүй гэсэн эцэг эхчүүд дүүргийнхээ Боловсролын хэлтэст хандвал тухайн дүүрэгт боломжит цэцэрлэгүүдийн мэдээллийг эцэг эхчүүдэд өгнө. Ингэснээр цэцэрлэгийг солих боломжтой. Гэхдээ гэрт ойрхон гэсэн хувилбар байхгүй болно гэсэн үг. Жишээ нь Нарны хороололд хоёр төрийн өмчийн цэцэрлэг байдаг. Хажууд нь байгаа түрээсэлж болох бүх байшин цэцэрлэгийн байраар ашиглагдаж байгаа ч багтаамж нь дүүрсэн. Гэтэл Хүүхдийн 100-гийн урд хэсэгт байрлах цэцэрлэгүүд нэг ангидаа хорин л хүүхэдтэй. Хэрвээ эцэг эхчүүд хүсвэл тухайн цэцэрлэг рүү шилжүүлж өгөх боломжтой гэсэн үг.

-Хувийн цэцэрлэгүүдтэй улс гэрээлэхдээ анхнаасаа төлбөрийн босго тавьсан уу?

-Өнгөрсөн жил нэг хүүхдийн төлбөрийг сард 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байя гэж ярилцсан. Улсаас бол 230 орчим мянгын төлбөр төлөгдөж байгаа. Хувьсах зардал хоёр дахин олгоно гэдэг маань 90 мянгыг хоёроор үржүүлбэл 180 мянга. Дээр нь хоолны зардлыг ажлын 22 өдрөөр бодож, 55 мянган төгрөг ноогдож очдог. Тэгэхээр нийтдээ нэг хүүхдэд улсаас 230 мянган төгрөг гаргаж өгч байгаа юм.

Хувийн цэцэрлэгүүд байршлаасаа хамаараад түрээс, багшийн цалин, бусад сургалт хэрэглэгдэхүүний зардлаас шалтгаалаад энэ дүнг 400 мянга болгохгүй бол болохгүй гэдэг. Дийлэнх цэцэрлэгүүд төлбөрийн зөрүү авахгүйгээр явж байсан.

Энэ жил зохион байгуулалтыг Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтэс өөрсдөө хариуцсан. Тэгтэл цэцэрлэгийн систем ажиллаж, хуваарилалт хийгдсэний дараа төлбөрийн асуудал дээр аль аль нь хайнга хандсан асуудал гарч байна. Тухайн үед өнгөрсөн жилийн адил гэсэн мөртлөө эцэг эхчүүд яваад очихоор “Манай төлбөр нэмэгдсэн” гэсэн асуудал үүсгэж байна.

Бидний авч байгаа арга хэмжээ бол заавал тухайн цэцэрлэгтээ явах шаардлагагүй. Өөр төрийн өмчийн ийм цэцэрлэгүүд байна, энэ цэцэрлэгүүдээс хүсвэл сольж өгье гэсэн хэлэлцээрийг эцэг эхчүүдтэй хийж байна. Төртэйгээ хамтарч ажиллая гэсэн цэцэрлэгүүд буруу тийшээ ажиллаад байвал бид ч татгалзаж байна гэсэн үг.  

-Тухайлбал “Q kids” цэцэрлэгийн төлбөр өндөр байгааг эцэг эхчүүд шүүмжилж эхэлсэн. Төлбөрийг жилээр авахад залуу эцэг эхийн нуруун дээр ачаа их ирж байна л даа ?

-Тийм ээ, тэр талаар бид мэдээлэл авсан. Тухайн цэцэрлэгт хуваарилагдсан бүх хүүхдийг шилжүүлэхийг дүүргийн боловсролын хэлтэст даалгасан. Бидэнтэй нэг өөр, эцэг эхчүүдтэй бас нэг өөр асуудал ярьсан бол тухайн цэцэрлэг бизнесийн зарчмаараа явна биз. Бид хүүхдүүдээ өөр хувилбарууд руугаа хүлээж авъя гэсэн шийдлийг гаргаж, шийдвэрлэх ажлыг дүүргийн боловсролын хэлтэст өгчихсөн.

-Бүх цэцэрлэгүүдэд төрөөс 230 мянган төгрөг төсөвлөж байгаа юу. Харилцан адилгүй байгаа юу?

-Ачаалал өндөртэй хороод бий. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15, 18, 23, 24 гэх мэт. Энэ хороодын цэцэрлэгт хувьсах зардал хоёр дахин олгох нөхцөлөөр хамтарч ажиллана. Нөгөө талаар, Хүүхдийн 100, Бага тойруу зэрэг байршил дахь улсын цэцэрлэгүүдэд багтаамж хүрэлцээтэй байгаа. Хувьсах зардлыг нь хоёр дахин олгоод хамтарч ажиллая гэхэд ойлголцохгүй байгаа бол бид хүүхдүүдээ энэ цэцэрлэгүүдэд шилжүүлэх боломжтой.

-10 саяын төлбөртэй “Q kids” цэцэрлэг: Элсэлт дүүрсэн хойно улсаас хүүхэд хуваарилсан-

Тэгвэл “Q kids” цэцэрлэгтэй холбогдож энэ талаар тодрууллаа.

Тэдний зүгээс “Хавар төрөөс бидэнд элсэн суралцах хүүхдүүдийн анги, нас бүрд квот тогтоож өгсөн. 40 хүүхэд авна гэсэн квоттой. Манай цэцэрлэгийн бүтэн жилийн төлбөр 10 сая төгрөг.Цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Төрөөс зарим хүүхдийг улсын, заримыг нь тодорхой төлбөр бүхий хувийн цэцэрлэгт шууд хуваарилж буй нь эцэг эхчүүдэд шударга бус тусна.

Хувийн цэцэрлэгүүдийн хувьд өөрсдөө шийдэж биш улсын хуваарилсан хүүхдүүдийг авч байгаа шүү дээ” хэмээж байна.

-Өнгөрсөн жилийн гэрээгээрээ явж байгаа юу. Энэ жил улстай шинээр гэрээлсэн үү?

-Өнгөрсөн жил манайх улсаас хүүхэд авна гэсэн хүсэлт өгч байгаагүй. Манай хороо ачаалалтай, улсын цэцэрлэг байдаггүй. Ийм учир хавар хүсэлтээ өгсөн байсан. “Emongolia”-аар наймдугаар сарын 23-наас хойш эцэг эхчүүдэд хуваарилалт очсон. Манай цэцэрлэгийн хувьд хавар дөрөв, тавдугаар сараас элсэлтээ авдаг. Харин наймдугаарт сард цөөхөн тооны нэмэлт элсэлт авдаг. Гэтэл наймдугаар сарын 20-нд, манай элсэлт дүүрчихсэн хойно улсаас хүүхдүүд хуваарилагдаж орж ирсэн. Төлбөрийг нь сонсоод эцэг эхчүүд өндөр төлбөртэй цэцэрлэгт хуваарилагдлаа гэж уурлаж байна.

-М.Хүсэлчимэг: Өмнө нь хүүхдээ явуулсан цэцэрлэг энэ жил төлбөрөө хоёр дахин нэмсэн байна-

Бид мөн нэг сарын 400 мянган төгрөгийн цэцэрлэгт хоёр болон дөрвөн настай хоёр хүүхэд нь хуваарилагдсан иргэн М.Хүсэлчимэгтэй ярилцлаа.

Тэрбээр “9 сартай, 2 болон 4 настай гурван хүүхэдтэй. Манай гэр бүлийн хувьд хүүхдүүд маань 3-4 жил цэцэрлэгт явна. Энэ жил манай хоёр хүүхэд хоёулаа хувийн цэцэрлэгт хуваарилагдсан. Уг нь бол бүх л хүүхэд суурь боловсролыг улсаас авах эрхтэй гэж хуульд заасан байдаг биз дээ. Ажлаа хийхийн тулд цэцэрлэгтэй нь гэрээ хийгээд хүүхдүүдээ өгчихсөн. Бага хүүхдээ ээждээ харуулж байгаа” гэлээ.

-Танай хоёр хүүхэд хоёулаа хувийн цэцэрлэгт орохоор болсон гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгвөл?

-Тийм ээ. Би өөрөө ажил хийдэг учир яах ч аргагүй болчихоод хувийн цэцэрлэгт бүртгүүлчихлээ.

-Төлбөр нь хэд гэж байна?

-Төлбөрийн хувьд 400 мянган төгрөг. Улсаас хөнгөлөөд сарын 200 мянга болж байгаа. Манай гэр бүлийн хувьд хоёр хүүхдийн төлбөр төлнө. Уг нь манай гэртэй ойролцоо Яармагийн 4 дүгээр хороонд шинэ улсын цэцэрлэг ашиглалтад орж байгаа шүү дээ. Тэр цэцэрлэгт хүүхдээ өгөх гэтэл эрхлэгч нь “Манай цэцэрлэг танай байрнаас хүүхэд авъя гэсэн хүсэлт тавьсан. Улсаас шийдэж өгөөгүй байна” гэж хариулсан.

-Төлбөрийг жилээр нь авна гэсэн үү?

-Төлбөрийг сар, сард нь авна гэсэн. Хувийн цэцэрлэг ч гэсэн олон хүүхэдтэй юм билээ. Ахлах анги нь 40, бага анги нь 35 хүүхэдтэй.

-Танай гэр бүлийн хувьд хүүхдүүдээ явуулахаар шийдчихэв үү?

-Наймдугаар сарын 1-нд хүсэлтээ өгөөд одоо л бүртгүүлж байгаа юм чинь хасуулаад, есдүгээр сарын 11-нд дахин хүсэлт гаргавал бүр бүтэхгүй, хоцорчих байх. Тэгж бодоод хувийн цэцэрлэгт хүсэлтээ өгчихсөн.

-Хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй бол мэдээж олон асуудал тулгарах байх?

-Мэдээж залуу гэр бүл учир зээлтэй. Хэрэв би хүүхдүүдээ харахын тулд гэртээ суувал ганц нөхрийн цалингаар хүндрэлтэй шүү дээ. Бага хүүхдийг маань ээж хардаг. Том, дунд хоёроо цэцэрлэгт өгч байна. Эцэг эхчүүдийн хувьд сарын цалин доод тал нь 1.5 сая байж хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгөхөөр байна. Хүүхэд бага дунд боловсролыг үнэгүй эзэмших эрхтэй гэдэг хэр нь төлбөртэй цэцэрлэгт хүүхдүүдийг хуваарилж байна.

Мөн хувийн цэцэрлэгүүд юмны үнэ, инфляц өссөн нь үнэн ч төлбөрөө нэг, хоёр дахин нэммээргүй байна. Гэтэл манай хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөр нэмэгдсэн байна лээ. Хоёр жилийн өмнө 200 мянга байсан. Энэ жил 400 мянга болсон.

Миний бодлоор, хувийн цэцэрлэгт нэг айлын хоёр хүүхэд хуваарилагдлаа гэхэд аль нэгд  нь хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Эсвэл улсын цэцэрлэг дэргэд нь байсаар, эрхлэгч нь өөрөө хүүхэд авъя гэсээр байхад тэр асуудлыг дор дор нь шийдээд өгөх хэрэгтэй.

Мөн цэцэрлэгүүдийн төлбөрийг хэмжээ хязгаартай тогтоож өгмөөр байна. Бодоход л нэг хүүхдийн 400 мянга, нэг ангидаа 40 хүүхэдтэй зургаан бүлэгтэй гэхэд л сард 96 сая төгрөг олж байгаа байхгүй юу. Гэтэл цэцэрлэгийн багшийн цалин нь 2 саяд хүрэхгүй шүү дээ. Цэцэрлэгүүд дур дурандаа л үнээ нэмж байна.

-Хүүхдүүдийн чинь цэцэрлэгийн улсаас ялгарах онцлог юу вэ. Хичээлийн агуулга, хүүхдийн орчин зэрэгт таны бодол?

 -Цагийн хуваарийн л ялгаа байна. Улсын цэцэрлэг 05.00 цагт гэвэл би ажлаа тараад Яармаг луу түгжирнэ, хэдэн цагт очих билээ. Хувийн цэцэрлэгт орвол арай уужуу юм даа. Миний хувьд улсын цэцэрлэг сургалтын хувьд илүү чанартай болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 30, 2023 08:57

Арай л дэндүү байна хууль захиргаа хэм хязгаар байна уу их сургуулийн төлбөрөөс өндөр байна ийм б�##�иар юмнуудыг шууд хаа битгий ажиллуул боловсролын яамаа ажилдаа олигтой хийгээч

Зочин
Зочин
8 сар 30, 2023 13:54

Энэ төрд болж бүтэж байгаа ажил байна уу. Хэдэн хулгайч луйварчин сайд гэх новшнууд нь худ�##� попрохоос өөр

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
8 сар 30, 2023 19:13

Олон хүүхэдтэй л анги байна ямар өндөр төлбөр вэ жилээр авч тэнэгтэхгүй байгаа даа

Больчих
Больчих
8 сар 30, 2023 21:15

Үндсэн хуулинд бага,дунд сургуулийн боловсролыг үнэгүй олгоно гэсэн. Өөрөөр хэлвэл 1-10- р анги. Харин цэцэрлэгийн насны хүүхдийг эцэг эх өөрөө хариуцах учиртай. З�##�уухан байж 3 хүүхэд гаргачхаад татвар төлөгчдөөр харуулж үүрүүлэх �##�багүй

Зочин
Зочин
8 сар 30, 2023 21:52

ХУВИЙН ЦЭЦЭРЛҮҮГЭЭДЭЭ ХААГАЧЭЭ ХУДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ ЭРХЛЭГЧ НАР НЬ ГАХАЙ ШИГ ТАРГАН ҮМХИЙ ЗААР ХАНХЛУУЛСАН ҮМХИЙ АМТАЙ БАЛИАР ШУНАЛТАЙ АВГАЙЧУУЛ БОХИРДСОН ГОШНОГОО Ч АРЧЧИХААД ТЭР ЗАВААН ГАРААРАА ХҮҮХДИЙН АМХАМРЫГ АРЧСАН БОЛООД ЯВДАГ ЮМ БИЛЭЭШТ.ХҮҮХДҮҮДЭД ЕРӨН ХООЛ ӨГДӨГ ЮМ УУ? ӨӨРСДӨӨ ШААЧИХААД ГАХАЙ ШИГ ТАРГАЛААД БУЗРЫН МУУСАЙН АЛНУУД ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЦЭЦЭРЛЭГИЙГ ХАА ПИЗДАГУУДЫГ ТЭР ГАХАЙ ШИГ ТАРГАН АВГАЙЧУУЛЫГ ЛАЛАРУУДЫГ ЭМНЭЛЭГТ АСРАГЧААР ЯВУУЛ ЛАЛАРУУДЫГ

Холбоотой мэдээ

Back to top button