ТҮЦ дээрэмдсэн залуусын өмнөх хоёр ч үйлдлийг илрүүлжээ

Наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээрх ТҮЦ-ний худалдагчийг үл таних 4 этгээд зодож бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн байна.
Тус хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан 15-23 насны нэр бүхий дөрвөн этгээд үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 08 дугаар сарын 29-ний шөнө дайчлан баривчилсан.
Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн 2 үйлдлийг тогтоогоод байна.
Иймд иргэд та бүхэн зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд шөнө оройн цагаан ганцаараа гэрэлтүүлэггүй, камергүй гудамж тайлбайгаар зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдлийг тооцож явахыг сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
P..da morooroo ywaj chadahgui bol z##l l daa shunald zangaasaa bolj shorond orj duuslaa shde
Энэ хулгайчуудын нүүрийг их нууцлах юм. Гэтэл хохригч нарын зургийг ил тод тавьж гомдолоор нь ид бахаа хангах юм.
Гүй энэ хулгайч дээрэмчин �##�уурчдын нүүр болон нэрийг нээг их нууцлах юм. Өөрсдийнхөө нэр хүндийг өөрсдөө бодохгүй байгаа нөхдийн зургийг тодоорүүүлээчээ. Мөн овог нэр хаягийг тодорхой бичих хэрэгтэй.
shorongoos garaad dahiad deerem hiine! tiim bolhoor nasaarn hori eswel tsaazal