ДЭЛХИЙСонин хачин

Eminem Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс дууг нь рэп үглэхгүй байхыг хүсжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Вивек Рамасвами кампанит ажлынхаа үеэр Eminem-ийн “Lose Yourself” дууг рэп үглэсэн байна. Түүний үглэж буй бичлэг интернэт дээр тавигдсан олны анхаарлыг татсаны дараа Eminem Рамасвами руу албан ёсны захидал илгээсэн аж.

Eminem хөгжмийн оюуны өмчийн асуудал хариуцдаг “BMI” компаниар дамжуулан захидал бичиж, дууг нь кампанит ажилдаа ашиглахгүй байхыг хүссэн байна. Тус захидалд “BMI нь энэ цагаас хойш “Вивек 2024” сонгуулийн кампанит ажлын хүрээнд Eminem-ийн бүтээлүүдийг ашиглавал оюуны өмчийн гэрээг зөрчсөн гэж үзнэ” гэж бичжээ. Захидлыг хүргэсний дараа Рамавасвигийн хэвлэлийн төлөөлөгч хүсэлтийг нь биелүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр дууг нь ашигласан уран бүтээлчээс эсэргүүцэл хүлээн авсан анхны нэр дэвшигч биш юм. 2015 онд Трамп Нейл Янгийн “Rockin’ In the Free World” дууг кампанит ажилдаа ашигласан. Үүний дараа Янгийн менежер Трампыг тус дууг ашиглах эрхгүй гэж мэдэгджээ. Мөн 15 жилийн өмнө Жорж Бушийг Том Петтигийн “I Won’t Back Down” дууг ашиглахаа болих шаардлага тулгарч байсан юм.

Эх сурвалж: NBC News, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button