НИЙГЭМНийгэм мэдээ

"Экспортод гаргах шонхор шувууны тоог 350-иас хэтрүүлдэггүй"

Дэлхийд тархсан нийт 28 зүйлийн шонхрын овгоос манай улсад нийт 10 зүйл шонхор зуны улиралд нутагшдаг. Монгол Улсын Засгийн газар 1993 оноос эхлэн эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Арабын орнуудын дээд хэмжээний төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан, гэрээний дагуу тодорхой тооны идлэг шонхрыг гадаадад гаргасан байдаг.

Сүүлийн өдрүүдэд Араб иргэдэд газар олгон, шонхор шувууг агнаж байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Тэгвэл ойролцоогоор 300 гаруй шонхор шувууг экспортод гаргах зөвшөөрөл байдаг тухай БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ дурдлаа.

Тодруулбал, БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ “Сайтс буюу зэрлэг амьтны нүүдлийн конвенц” гэж байдаг. Конвенцоор Монгол улсад 350 шонхор шувууг экспортлох зөвшөөрөл бий. Тэр тооноос хэтрүүлддэггүй. Одоо байгаа шонхруудыг бариад гаргахын тулд экспортын зөвшөөрлийг тусад нь авдаг. Тэр нь тухайн үедээ олгогдоод явдаг үй явдал. БОАЖЯ-нд хүсэлтээ өгөөд, тухайн хүсэлтийн дагуу экспортын зөвшөөрлүүд олгогддог. Шонхор шувууг экспортод гаргаснаар буруу санаагүй бол сүүлийн 13 жилийн хугацаанд 35 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн байдаг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button