Эдийн засгийн мэдээ

"Энержи ресурс"-ийн толгой компани шинэ бондын хүүг 12.5 хувиар тогтжээ

"Энержи ресурс"-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation" Сингапурын хөрөнгийн бирж дээр шинэ бонд арилжаалах гэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл бондын хүүг 12.5 хувиар тогтжээ.

Тус компанийн 9.25 хувийн хүүтэй өмнөх бондын хугацаа 2024 онд дуусах юм. Энэ бондыг хугацаандаа төлж чадахгүй болсон учраас ийн дахин санхүүжүүлэх шийдэл олсон гэж шинжээчид үзэж байгаа юм.

Учир нь "Fitch Ratings" агентлагаас "Mongolian Mining Corporation"-ий урт хугацааны зээлжих зэрэглэлийг "Rating Watch Negative" ангилалд оруулснаа мэдээлсэн. Энэ бол зээлжих зэрэглэл буурах эрсдэл бий болсныг илтгэж байгаа юм. Үүний өмнө "S&P Global Ratings" агентлагаас "Mongolian Mining Corporation" компанийн болон дээрх ам.долларын бондын зээлжих зэрэглэлийг "B-"-аас "CC" болгож бууруулсан. Тэд дефольт зарлах эрсдэл улам нэмэгдэж байна хэмээн дүгнэсэн юм.

Гэвч "Mongolian Mining Corporation" бондын төлбөрөө төлж дуусгах санхүүгийн бүрэн боломжтой гэж өөрсдөө мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, удахгүй гаргах шинэ бонд нь өмнөх бондыг дахин санхүүжүүлэх хэрэгсэл биш гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button