НЗДТГ VS Шунхлай: “Өнөөдөр нураана” / “Шууд ирээд нураачих асуудал биш”
Үерийн эрсдэлтэй бүсэд буй СБД-ийн нэгдүгээр хорооны S Outlet хоёр блок барилга, ХУД-ийн 15 дугаар хорооны "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг өнөөдөр танилцуулж буй.
Энэ хүрээнд эхлээд Хан-Уул дүүргийн III хороо, Сэлбэ Дунд голын онцгой хамгаалттай нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-д очиж танилцууллаа.
-Хотын орлогч Ж.Сандагсүрэн: Шунхлай ШТС-ыг өнөөдрөөс нураана-
Хотын орлогч Ж.Сандагсүрэн дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гурван асуудал яригдаж, газар албадан чөлөөлөх захирамж гарч өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Сэлбэ Дунд голын онцгой хамгаалттай нутаг дэвсгэр, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 2000 метр кавдрат эзэмшүүлсэн нь нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай гэсэн захирамж гарсан. Мөн Хан-Уул дүүргийн III хороо, Сэлбэ Дунд голын онцгой хамгаалалттай нутаг дэвсгэр, үерийн палан сувгийн хамгаалалтын бүст хууль зөрчиж барилга барьсан нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул Шунхлай групп компанийн шатахуун түгээх станцыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг ажлын хэсэгт даалгаж байна. Шунхлай групп асуудалд нааштай хандаж байгаа ч, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэн тул энд ажиллаж байна" гэлээ.
Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Шүүх процесс явагдахаас өмнө үйлдэл хийх нь зөв үү?
-Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Үер болоод асуудал хүндрэх юм бол бид шүүхийн процессыг хүлээхгүй. Асуудал хүндрэхээс өмнө бид энэ ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид бид шийдвэрлэж чадах асуудлуудаа хөндөж байна. Үүний дараа нарийн төвөгтэй асуудлууд руу хууль хяналтын байгууллагыг оруулах, алдаа гаргасан ААН-үүдтэй хамтарч ажиллаж, засаж залруулах ажил хийнэ.
-Газар олгосон хэчнээн албан тушаалтанд хариуцлагын асуудал яригдаж байгаа вэ?
-Үүнийг миний сая хэлсэн өргөдлийн дагуу хуулийн байгууллагад өгч, шийдвэрлүүлнэ. Олон удаагийн үйлдлүүд бий. Аль нь ямар хор хохиролтойг хуулийн байгууллага шалгана. Сэлбэ, Дунд голын орчимд газар олгосон албан тушаалтнуудыг судалгаа гаргах том ажлын хэсэг хуулийн байгууллагад ажиллаж байгаа. Буруутай этгээдээр хохирол төлүүлэх асуудал бий. Өнөөдрийн яаралтай тохиолдолд нийслэлийн төсвөөс санхүүжилтийг шийдвэрлэж, дараа нь буруутай этгээдүүдээр төлүүлэх хуулийн заалт байгаа.
-Хохирлын хэмжээ тогтоогдсон уу?
-Компаниуд тус бүртээ үнэлгээний газрууд ажиллуулж байгаа юм билээ. Нийслэлээс мөн адил энэ чиглэлээр хүмүүстэй хамтарч ажиллана.
-Хэзээнээс нурааж эхлэх вэ?
-Өнөөдрөөс нураана. Аль болох богино хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ. Эзэмшигч нартай хамтарч ажиллахыг хичээнэ. Хамтарч ажиллахгүй гэвэл нэгэнт Засаг даргын шийдвэр гарсан тул хэрэгжүүлнэ. Үйл ажиллагааны аль ч түвшинд бид хамтарч ажиллахад бэлэн.
-Шүүхийн шийдвэр гараагүй байгаа шүү дээ?
-Би түрүүн хэлсэн. Шүүхийн шийдвэр хүлээх гэдэг нэрийдлээр маш олон асуудлууд замхарч алга болж байсан. Үүнээс болж тулсан олон асуудлууд үүсээд байна. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа газруудаар нэн тэргүүнд явж, хойшлуулашгүй ажиллагаа явуулж асуудлыг шийдвэрлэж байна.
-Хохирол барагдуулахаас зайлсхийж байна гэж ойлгож болох уу?
-Зайлхийсэн асуудал байхгүй. Төрийн хөрөнгө бол иргэдийнх. Иргэдийн татварын хөрөнгөөр шийдвэрлэнэ.
-"Шунхлай" ШТС Ш.Гэрэлт-Од: Буулгана гээд өнөөдөр ирээд нураачих асуудал биш-
"Шунхлай" группийн Техник хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од: "Манай компани саяын үерийн асуудлыг ойлгож байна. Анхнаасаа эсэргүүцээгүй. Нүүлгэнэ шилжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Газар эзэмших, олгох, барилга барих зэрэг бүх процесс хууль ёсны дагуу явагдаж ирсэн. Үйл ажиллагаа явуулаад арван жил болж байна. Хувийн өмчийн асуудал яригдаж байна. Үүнийг харгалзаж үзнэ байх гэж бодож байна. Нүүлгэн шилжүүлэхийг дэмжиж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн, манайх. Гэхдээ буулгана гээд өнөөдөр ирээд нураачих асуудал биш байх. ШТС-ыг тусгай зөвшөөрөлтэй хүмүүс буулгах, зөөх, шилжүүлэх ёстой" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юуч мэдэхгүй боловсролгүй тэнэг цүнх баригчдыг дарга даам�##� болгочихоор ийм л дампуу пм болж бөйгаа юм даа. Наад сумьяабазар сандаг сүрэн хоёр чинь ийм л тэнэг цүнх баригчид шүү дээ. Төрийн байгууллагад нэг ч өдөр мэргэжилтэн хийж үзээгүй хар м�##�нууд шүү дээ.
МАН-ынхаан ард түмний татварын мөнгөөр олон жил тоглосон одоо бүр машин машинаар нь ачаад хогийн цэг дээр хаядаг болохнээ.
Aqua garden bol 2 bloke bish bugdiig ni nuraax yostoi. Xurdan buulga. Goldrill uurchilsun, goliin neg xesgiig ugui xiisen, xataasan, bas dund goliin xoid dalang ugui xiisen, xaragdaxgui baina lee. Sayanii yereer dund gol ergeesee xalisan. Ursatsiig booson baisan. Companiix ni olon uym dongosoxoo bolix xeregtei. Yeiin yed zuvshuurul ugsun naad xud boys bugd dund gol deer ochij xarsan sh dee. Yostoi neg zavaan yumnuud. Samar, sum, Danx gurav ugsun baina lee. Medeeleld yavaad baigaa sh dee. Esvel xurdan ogtsor.
10 жил ашиг олсон бна одоо болно газар бол чиний хувийн өмч биш ашиглах гэрээтэй бсан биздээ
Машины зогсоол барих ёстой юм бишүүй