Францис: Монгол цөөн хүн амтай ч агуу соёлтой орон
Пап лам Францис пүрэв гарагт /2023.08.31/ 1450 католик шашин шүтдэг хүнтэй манай орныг зорьсон. Ватикан БНХАУ-тай харилцаагаа сайжруулахад Монгол Улсыг туслах үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж буй.
Католик шашинтнууд хүн амын цөөнх нь байдаг улсуудад зочлох нь Францисын бодлого нэг хэсэг аж. Тэдгээр улсуудад айлчилснаар дэлхийн анхаарлын төвд орж чаддаггүй нийгмийн асуудалд анхаарал татах хөшүүрэг болж өгнө гэж Ватикан үздэг. Иймдээ ч Францис Баруун Европыг ихэнх нийслэл хотуудад очиж байгаагүй юм.
Пап Францис хамт нисэж яваа сэтгүүлчдэд хандан “Монгол руу аялна гэдэг нь бага хүн амтай ч том газар нутагтай улсад очно гэсэн үг. Монголын газар нутаг эцэс төгсгөлгүй мэт уудам, цөөхөн хүн амтай ч гэсэн агуу соёлтой” гэсэн байна.
Тэрбээр нэмж Монголыг оюун ухаанаар бус мэдрэхүйгээрээ үзэж сонирхох хэрэгтэй гэж хэлжээ.
Энэхүү айлчлалаараа түүний хөндөх магадлалтай томоохон сэдвүүдийн нэг нь хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал. Монгол Улс бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн мэдрэг орнуудын нэг. Жил ирэх тусам хур тунадасны хэмжээ буурч байгаа тул Монголын газар нутгийн дөрөвний нэг нь цөлжилт, ганд нэрвэгдэн, 1980 оноос хойш 200 гаруй жижиг нуур ширгэсэн юм.
Францис өнгөрсөн лхагва гарагт /2023.08.30/ 2015 онд гаргасан толь бичигтээ байгалийг хамгаалах тухай шинэ бүлэг нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Иймд тэрбээр Монгол ирэхдээ хүрээлэн буй орчны асуудлыг хөндөх нь дамжиггүй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тавтай морилоорой