НИЙГЭМНийгэм мэдээ

Өдрийн сурвалжилга: “Өглөө хэдэн цагт сэрснийг аав л мэдэх байхдаа” буюу зургаан настнуудын хичээлийн шинэ жил

Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр. 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 781,178 сурагч суралцана. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35,866 мянган сурагч элсэн орж буй.  

Бид Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжлахаар очсон юм.

Сургуулийн эргэн тойронд цэцэг зарж буй хүнээс авхуулаад хөл хөдөлгөөн их байв. Анх удаа хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг эхчүүд догдолж, сандарсан харагдана. Өнгө алагласан цэцгийн баглаа энгэртээ тэвэрсээр “би том болоод уралдааны машинтай л болмоор байна гэх зургаан настнууд энэ жил анх удаа сургуулийн алтан босго давж байна.  

Хичээлийн жилийн анхны мөнгөн хонх жингэнэснээр хүүхдүүд сургууль руугаа орцгоолоо.

ВИДЕО:

Зургаан настнууд: Өглөө хэдэн цагт сэрснийг аав л мэдэх байх даа

Зургаан настнууд: Өглөө хэдэн цагт сэрснийг аав л мэдэх байх даа

Posted by Eguur News on Thursday, August 31, 2023

Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнуудаас анх удаа сургуулийн сурагч болсон сэтгэгдлийг хуваалцлаа.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч н.Цэлмүүн:

“Би цэцэрлэгт явж байхдаа зөндөө олон дуу шүлэг сурсан. Цэцэрлэгт явах гоё. Сургуулийн сурагч болж байгаадаа баяртай байна” хэмээн өөрийн мэддэг шүлгээ найзууддаа уншиж үзүүллээ.

-Цэцэрлэгийн найзуудаа санах болов уу?

-Санана. Гэхдээ заримыг нь л санах байх өө. Заримыг нь санахгүй.  Найзуудынхаа гэрийг хаана байдгийг мэдэх болохоор уулзчихна.

-Ангийнхантайгаа танилцаж амжсан уу?

-Ангийнхантайгаа танилцаж чадсан. Шинэ найзуудтай болж байгаадаа баяртай байна.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Ариунсанаа

-Миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ?

Миний нэрийг Ариун санаа гэдэг. Ангийнхантайгаа танилцаж амжсан. Найзуудтай болоод гоё байна.

-Сурагч болсон сэтгэгдэл ямар байна. Гоё байна уу?

-Би баяртай байна. Сайн онц сураад хурдан гүйгээд, хүчтэй болохыг хүсэж байна.

-Том болоод ямар хүн болмоор байна. Ямар мөрөөдөлтэй вэ?

-Би том болоод уралдааны машинтай болохыг хүсэж байна.

Багштайгаа танилцсан уу. Багшийнх нэрийг хэн гэдэг вэ?

-Мэдэхгүй ээ

-Миний дүү цэцэрлэгт явж байсан уу? Цэцэрлэгийн найзуудаа санах болов уу?

-Санахгүй. Цэцэрлэгийн найзууд энд байгаа. Тэгэхдээ манай Азаа гэдэг найз долоон настай. Энд байхгүй байна өө.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч н.Ганжавхлан

Намайг н.Ганжавхлан гэдэг. Би том болоод хөл бөмбөгчин л болмоор байна.  

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч

“Нэрээ одоохондоо сайн мэдэхгүй л байна. Би гүйгээд л гүйгээд л байх дуртай. Гэхдээ багшийг ороод ирэхээр суучихдаг. Цэцэрлэгтээ хааяа сахилгагүйтээд багшид загнуулж байсан” гэлээ.

Түүнээс өглөө хэдэн цагт боссон тухай асуухад “Миний өглөө хэдэн цагт боссоныг аав л мэдэх байхдаа” хэмээн хэвлүүхэн хариулж байгаа нь өхөөрдөм.

Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?

-Би шатрын дэлхийн аварга болохыг хүсэж байна. Хөл бөмбөг ч бас тоглох дуртай.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч н.Онц-Энх

-Тэрээр “Сургуульд ороод сэтгэгдэл гоё байна. Би хөлбөмбөгт  дуртай. Ангийнхаа нэг л хүүхэдтэй танилцсан. Гэхдээ нэрийг нь асууж амжаагүй. Би цэцэрлэгт явж байсан. Сургууль цэцэрлэгтэй адилхан байна” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1г ангийн сурагч н.Анир

“Сурагч болоод гоё байна. Зөндөө найзуудтай болсон. Би том болоод эмч болно. Эмч хүний бүх зүйл гоё санагддаг”

Нийслэлийн Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн 1а ангийн сурагч н.Урин

“Сурагч болоод ёстой гоё байна. Би том болоод шүүгч болно. Учир ээж маань шүүгч. Манай ангийн багшийг н.Намуунцэцэг гэдэг. Би зураг зурах дуртай” гэлээ.

ФОТО СУРВАЛЖИЛГА:

Гэрэл зураг, бичлэгийг О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2023 10:54

Шүдгүй ам суман хэлбэртэй үс уйлж бгаа нүд гээд бүгдээрээ хөөрхөн юмаа эхлээд ээж аав нь сэтгэл зүйг нь жоохон бэлдээд өгсөн ббайлгүй эгдүү эгдүү

Хэн ч биш
Хэн ч биш
9 сар 1, 2023 16:07

Ёстой хөөрхөн мэдээ. Зураглаач нь мундаг

Зочин
Зочин
9 сар 1, 2023 21:09

Унага ишиг ботгонууд.....ёстой хөөрхөн, Манай охин 9 сарын 1нд барбигаа аваад байсан,......Одоо оюутан...

Зочин
Зочин
9 сар 1, 2023 21:11

Барбитай охид, машинтай хөвгүүд ирдэг......ёстой хөөрхөн

Зочин
Зочин
9 сар 3, 2023 06:32

Gazriin gaunuudiig tsuulvul taarna. Ps#a

Холбоотой мэдээ

Back to top button