Нийгэм мэдээ

Гүнтийн постоор 23 ширхэг тарвага нэвтрүүлэхийг завджээ

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Улмаар уг хэргийг Экологийн цагдаа газар шалгаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр гурван ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Иргэд та бүхэн тарваган тахал өвчний эрсдэлээс сэргийлэн тарваганы мах, эд эрхтэнг хэрэглэхээс татгалзаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button