Нийгэм мэдээ
Үерийн бүсээс нүүлгэсэн айлуудын буурин дээр ногоон байгууламж барина

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга С.Энхбаяр нар хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн агуулга нь Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй буусан 28 айлыг Хан-Уул дүүргээс нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүргийн хөрөнгө оруулалтаар тус газарт нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, үерийн далан барих ажилд хамтран ажиллах юм.
Мөн БОАЖ-ын сайдын тушаалаар тус газарт дахин газар олгохыг хориглоод байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн байгуулгууд хоорондоо санамж бичиг хийж цаас ,цаг хугацаа үрж байх,,,,сэтгэлд буухгүй юмдаа.