Гадаад мэдээДЭЛХИЙ

Францис: Монгол гэр үндэсний уламжлал болон орчин үеийн хослол юм

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис баасан гарагт (2023.09.01) Улаанбаатар хотноо газардсан. Тэрбээр төрийн гурван өндөрлөгтэй өнөө өглөө уулзсан билээ.

Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа Монгол гэрийг дурдсан байна. Пап лам ингэхдээ гэр нь үндэсний уламжлал болон орчин үеийг хослуулсан “гэрлэлт” юм хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Монголын ард түмэн, сүүлийн хэдэн арван жилд дэлхий нийтийн хөгжилд хөл нийлүүлж, ардчиллын томоохон сорилтуудыг давахын зэрэгцээ язгуур угсаагаа хадгалан үлдсэнийг Монгол гэр гэрчилнэ” гэсэн байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.

Пап лам 2023 он нь Чингис хаан мэндэлсний 861 жилийн ой тохиож буйг онцолжээ. Үүнээс гадна Францис энэ удаагийн айлчлалынхаа уриа болох “Хамтдаа найдацгаая”-ыг дурдан, айлчлал нь Католик сүм болно Монгол Улсын үр дүнтэй хамтын ажиллагаа, хүндэтгэлтэй яриа хэлэлцээг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Vatican News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-02 20:54

Aldaagui bich l dee hyanadag hun bdaggui yumuu

Зочин
Зочин
2023-09-03 07:55

Гэрлэлт гэж орчуулахгүй. Санаа нь гэр бол үндэстний уламжла-л болон орчин үеийн төгс хослол юм гэх гэсэн байх.

Хавар
Хавар
2023-09-03 10:42

Манай энэ нөхөр уулзаж байгаа зочинтойгоо 2 лаа дэмбээчих үү гээд бгаа юм биш биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button