БНХАУ Ватикантай харилцаагаа бэхжүүлэх явцыг дэмжинэ гэжээ

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Фрацнис Монголд ирэх замдаа Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд зориулж телеграмаар мэндчилгээ дэвшүүлсэн. Тэгвэл БНХАУ үүний хариуд Ватикантай харилцан итгэлцлээ бэхжүүлэх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “БНХАУ Ватикантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, харилцан итгэлцлээ бэхжүүлэхэд бэлэн байна. Бээжин хоёр талын харилцааг сайжруулах үйл явцыг дэмжинэ” гэж хэлжээ.
Тэгвэл Тайванийн Гадаад хэргийн яам үүнтэй холбогдуулан “Ватикан-Хятадын хэлэлцээ нь БНХАУ-д доройтож буй шашны эрх чөлөө, хүний эрхийн асуудлыг сайжруулж, Хятадад шашны эрх чөлөөний үзэл санааг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт найдаж байна” гэсэн мэдэгдэл гаргасан юм.
Эх сурвалж: Barron’s
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэгээн Пап лам монголд зочилсоны хэрэг гарах нь дээ. Монгол улс бол үнэхээр тэнгэр ивээн тэтгэсэн, энх амг�##�ан, яриа хэлэлцээр зөвшилцлөлийн орон юм байна даа.