Эрдэнэтийн 19-р цэцэрлэгийн багш: Аутизмтай хүүхдийг хотод авах цэцэрлэг олдохгүй бол би авъя
Аутизм бол өвчин биш. Энэ бол харилцааны эмгэг. Тодруулбал, хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч, ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн эмгэг хэмээн мэргэжилтнүүд үздэг.
Ийм эмгэгтэй хүмүүсийн 30 гаруй хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг ч тэд бусдын адил нийгэмд биеэ даан амьдарч, бас амжилт гаргах бүрэн боломжтой.
Өнөөдөр дэлхийн хүн амын 1 хувь буюу 70 сая хүн аутизмын эмгэгтэй. Манай улсад аутизмтай 13 мянга гаруй хүн байдаг гэсэн тоон мэдээ бий. Үүний 3616 нь хүүхэд байна.
Тэгвэл аутизмын хүрээний оноштой хүүхдүүдийн эцэг эх тэдний нийгмийн амьдралд хамгийн их санаа зовдог. Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүдийг бусдын адил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамруулах боломжийг нээж өгөөсэй гэсэн хүсэл эцэг эх бүрд бий. Тэдний хувьд хүүхдээ бусдын адил цэцэрлэгт өгч, сургуульд явуулахыг хүсдэг ч "хүүхдийг тань элсүүлэх боломжгүй" гэсэн хариуг авдаг байна. Нөгөө талаар энгийн хүүхдүүдийн хувьд нэг багш олон хүүхэд хариуцдаг бол аутизмын хүрээний оноштой хүүхдэд нэг багш тулж ажиллах шаардлага тулгардаг гэх нь ч бий.
Хэд хоногийн өмнө "өнөөдөр дахиад л цэцэрлэгээс нь татгалзсан хариу авлаа. Аутизмтай төрсөн хүү минь яагаад сурч боловсрох, нийгэмших эрхээ үргэлж хязгаарлуулсаар байгаа юм бэ. Хүүгээ үе тэнгийнхэнтэй нь хамт байлгаж, нийгэмшүүлэх, энгийн хүүхдүүдийн дунд даган дуурайж, суралцаасай гэсэн зорилгоор энгийн цэцэрлэгт заавал суралцуулахыг хүсдэг. Гэвч улсын цэцэрлэг хүүг минь авахыг хүсдэггүй… гэхчлэн нэгэн ээж интернэт орчинд нийтэлсэн нь олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл Эрдэнэт хотын 19 дүгээр цэцэрлэгийн багш Балжмаа" түүний интернэт орчинд хүүхдийнхээ талаар нийтэлсэн зүйлийг уншсан. Багш хүний хувьд сэтгэл маш их өвдсөн. Тиймээс манай Эрдэнэтэд хүрээд ирэх юм бол би өөрийнхөө шавь болгоод авмаар байна" гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл бид цэцэрлэгийн багш Л.Балжмаатай холбогдож цөөн хором ярилцлаа.
- Та өөрийгөө манай уншигч, үзэгчдэд танилцуулаач. Цэцэрлэгийн багшаар хэдэн жил багшилж байгаа вэ?
-Намайг Лувсаагийн Балжмаа гэдэг. Эрдэнэт хотын 19 дүгээр цэцэрлэгийн багш. Цэцэрлэгийн багшаар 34 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай.
-Тухайн хүүхдийг өөрийн цэцэрлэгтэй авъя гэж та бичсэн байсан шүү дээ?
-Аутизмтай хүүхдүүд нэг талаар их гоц хүүхдүүд байдаг. Яагаад заавал жирийн хүүхдүүдээс тусгаарлах гээд байдаг юм. Яагаад энэ хүүхдийг цэцэрлэгүүд авдаггүй юм бол гэж хувьдаа бодоод өөрийн ажилладаг цэцэрлэгт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Манай анги 35 хүүхэдтэй. 36 дахь хүүхдээ болгоод авчихъя гэж тухайн үед бодсон. Миний хувьд энгийн нэг цэцэрлэгийн багш. Сэтгэлээсээ тэр хүүхдийг шавиараа авах хүсэлтэй байгаа учир дарга, удирдлагадаа хэлж байгаад авсан ч болно шүү гэж байр сууриа илэрхийлсэн. Тухайн гэр бүл эрдэнэтэд хүрч ирээд амьдрах юм бол хүүхдийг нь аваад ажилчих юмсан гэсэн чин сэтгэлийн үүднээс бичсэн. Цэцэрлэгийн бэлтгэл ангийг олон ч жил төгсгөлөө. Энэ жил ажиллаад тэтгэвэртээ гарна. Яг одоо бэлтгэл бүлэгтэй байгаа. Тиймээс бэлтгэл бүлгийн хүүхэд бол өөр дээрээ аваад сургачих юм сан гэж бодсон.
-Аутизмын хүрээний оноштой хүүхдүүдийг тэгш сургах тал дээр таны байр суурь? -
-Хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах ийм зүйл байх шалтгаангүй гэж би хувьдаа хардаг. Бурханаас үр хүүхэд заяана гэдэг хамгийн сайхан зүйл. Бид хүүхдүүдийг сургах , боловсролын үйлчилгээг үзүүлэх, дэмжих ёстой гэж боддог. Эрдэнэтэд мөн ийм бүлгийн хүүхдүүд сурдалцдаг тусгай цэцэрлэг байдаг. Тухайн хүүхдийн хаягийг би сайн мэдэхгүй байсан. Улаанбаатарт байдаг юм болов уу арай эрдэнэтэд байдаг юм биш биз дээ гэж бодож манай цэцэрлэгт хүрээд ирвэл би өөрийнхөө ангид авъя гэж бичсэн. Мөн сайхан гурван үг хэлчихвэл араас нь өөр нэг буянтай хүн цэцэрлэгтэй авчихаасай ч гэж бас бодсон. Тухайн ээжийн сэтгэгдлийг уншаад өрөвдөх сэтгэл төрсөн. Монгол улс ийм хүүхдүүдийнхээ ирээдүйг бодохгүй, цэцэрлэгээс ангид хүмүүжүүлэхээр болж байгааг хараад даан ч дээ л гэж бодсон. 27 дугаар халамжийн цэцэрлэг манай эрдэнэтэд бий. Тус цэцэрлэгт ч би өөрөө хөөцөлдөөд оруулаад өгч болно.
Хүүхдийн эцэг эх холбогдсон уу?
-Өчигдөр орой ээж нь холбогдлоо. Улаанбаатарт байдаг хүүхэд юм билээ. Эрдэнэтэд байсан бол тань дээр хүүхдээ аваад очмоор л байна. Миний хүүхдэд туслах гэсэн сайхан сэтгэлд тань маш их баярлалаа гэсэн. Таны ачаар Дүүргийн боловсролын газруудаас холбогдсон. Хүүхдийг маань даваа гарагаас цэцэрлэгт авахаар нааштай хариунууд гарч байна гэж хэлсэн. Улаанбаатарт орж ирэхээрээ хүүхэдтэй минь заавал уулзаарай гэсэн. Улаанбаатарт өөрийн таньдаг хоёр, гурван эрхлэгчтэй холбогдож, асууж сураглаж ажилд нь тусалъя л гэж хэллээ. Тухайн ээж мөн яг ийм асуудалтай маш олон эцэг эх бий гэж хэлж байна лээ. Эрдэнэтийн хүүхэд биш учир би чадлаараа албаны хүмүүс рүү холбогдож тусалъя гэж ярилаа.
Би өөрөө ганц охинтой ч гурван хүүхэд өргөж авч, амьдарч байгаа зургаан ам бүлтэй айл. Хүүхдийг хүний өөрийн гэхгүй хайрлаж өсгөхийн аз жаргалийг биеэрээ мэдэрч яваа хүн. Үр хүүхдүүдийн минь нүд гялалзаж, хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд эцэг эх гавьяаг нь авах юм гэдгийг насан туршдаа үзэж харж явна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буян нь буцахдаа бороо болон асгараг. Яасан буянтай өгөөмөр сэтгэлтэй ээж, багш вэ. Б�##�жмаад баяр хүргэе
Ахмад багшийн хувьд эмзэглэж явсан сэдэв манай багш нар маш зөв шийдвэр гаргасанд маш их баярл�##�аа
Ахмад сайхан багш нар та нар минь түмний олон хүүхдийн ачтан нь шүү.
Ахмад нэртэй 70.аас 2000 оны үеиин багш нар жинхэнэ багш байсан харин эдгээр багш нарыг төр маань нээх тоодоггүй хаячихсан даа зарим нь баярын бичиг ч бхйхгүй дээ �######�уул з�##�ьтай хэсэг нь гавъяат баатрууд бодсоон болсон хөөрхии
багш бүрэнэ багш шиг ийм сайхан хүүхдийн төлөө сэтгэлтэй ялгаварлан гадуурхдаггүй байгаасаа
Иймэрхүү асуудлыг яам зохицуулах хэрэгтэй. ХУулиараа бүх хүүхэд боловсрол үнэгүй эзэмших эрхтэй !
Мундаг сэтгэлтэй багш нарын нэг нь байна даа, надад бас ийм дүү бий Орхон аймгийн 14 сургуульд элсэн орсон сэтгэлд хүртэл сайхнаар хүлээн авч сурагч болгосон бага ангийн сург�##�тын менежер, анги удирдсан багш нарт маш их баярлаж байгаа шүү .