Бизнес мэдээ

E-Mart: Эрчим хүчний хэмнэлттэй Баянголын салбар пүрэв гарагт нээнэ

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болсон нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд болон эрчим хүчний томоохон хэрэглэгчдийн ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Хамгийн их автомашин төвлөрсөн, барилгажилтын нягтрал ихтэй Улаанбаатар хот нь ойролцоогоор Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 85%-ийг дангаар үүсгэдэг.

Иймд “Скайхайпермаркет” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Имартын шинэ салбарыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй “А+” ангилал бүхий барилгын төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад орууллаа.

  • Хашлага бүтээцийн дулаан алдагдлыг бууруулсан

“А+” ангиллын шаардлага хангахын тулд барилгын дээвэр, хана, хаалга, цонхыг хамгийн дулаан алдагдал багатай, сайн чанарын материалаар зохих норм, дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэсэн.

  • Дэвшилтэд тоног төхөөрөмж нэвтрүүлсэн

Барилгын автоматжуулалтын системийг илүү ухаалаг болгосноор цахилгаан эрчим хүч хэмнэн, хаягдал дулаанаа эргүүлэн ашигласнаар агаар сэлгэлтийн системийн үр ашгийг нэмэгдүүлж, саарал усыг ашиглах замаар ус хангамжийн системийг хэмнэлттэй төлөвлөсөн.

Ингэснээр Имарт Баянгол салбарын барилга нь  худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эрчим хүчний хэмнэлттэй жишиг барилга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button