Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Хар тэнгисээр Украины буудайг экспортлох хэлэлцээ хийхэд бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт (2023.09.04) Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзахдаа Хар тэнгисийн тохиролцооны талаар хэлэлцээ хийхэд бэлэн гэж хэлсэн байна. Тус тохиролцооны хүрээд Украин улаан буйдаагаа Хар тэнгисээр дамжуулан экспортолдог байсан юм.

Өнгөрсөн жилийн долоодугаар сард Турк болон НҮБ-ын брокерлосон тохиролцоогоор ОХУ Хар тэнгисээр дамжуулан буудай экспортлохыг Украинд зөвшөөрсөн байдаг. Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ жилийн долоодугаар сард буудай экспортлох гэрээг сунгахгүй гэж мэдэгдсэн.

Путин Эрдоган хоёр Сочи хотод дээд хэмжээний уулзалт хийж байгаа юм. Тэд уулзалтын үеэр Украины буудайн талаар ярилцахад Путин “Би таныг буудайны хэлэлцээний талаар дурдана гэдийг мэдэж байсан. Энэ асуудал дээр тохиролцоход бэлэн” гэж хэлжээ.

Украин болон ОХУ нь дэлхийн хөдөө аж ахуйн салбар дахь томоохон үйлдвэрлэгч нар юм. Ийм учраас Украины дайн эхэлсний дараа дэлхий даяар улаан буудай, арвай, эрдэнэ шишийн үнэ нэмэгдэж, олон оронд хүнсний аюулгүй байдлын хямрал үүсгэсэн юм. Хар тэнгисийн хэлэлцээ сунгагдаагүй нь үүсээд байсан хүнсний хямралыг илүү дордуулсан байна.

ОХУ НҮБ-тай хийсэн хүнс, бордооны экспортыг хөнгөвчлөх санамж бичгийг барууны орнууд биелүүлбэл Хар тэнгисийн тохиролцоонд эргэж орно гэж Путин өмнө нь хэлж байсан. Баруунаас тавьсан хоригт ОХУ-ын хоол болон бордоо ороогүй. Гол асуудал нь төлбөр, логистик гэх мэт зүйл тавьсан хориг нь тээвэрлэлтэд саад учруулж байгаа гэж Москва мэдээлжээ.

Москвагийн шаардлагын нэг бол ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны банкийг “SWIFT” системд дахин холбох аж. “SWIFT” нь дэлхийн банкнууд хоорондоо гүйлгээ саадгүй хийхэд тус болдог систем. 2022 онд ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа Европын Холбоо Оросыг “SWIFT”-ээс хассан билээ. Хэрвээ Турк улс Хар тэнгисийн тохиролцоог дахин эхлүүлэх хэлэлцээг брокерлож чадвал олон орны хүнсний нөхцөл байдлыг сайжруулах нь дамжиггүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button