Гадаад мэдээДЭЛХИЙ

Шведэд Куран судрыг шатааснаас болж бослого гарав

Швед улсын Малмо хотод Салван Момика нэртэй эрэгтэй Куран судрыг ням гараг /2023.09.03/ шатаасан байна. Үүний улмаас тус хотод жагсаал гарсан нь цаашлаад бослогын шинжтэй болжээ. Цагдаа нар бослоготой холбогдсон гурван хүнийг баривчилсан байна.

Мөн 10 хүнийг олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан хэргээр түр саатуулжээ. Кураныг Варнхемсторгет талбайд шатаасны дараа 100 гаруй хүн тэнд цугларсан байна. Босогчид цагдаа нар луу чулуу шидэж, хэд хэдэн цагдаагийн машиныг галдан шатаажээ.

Малмо хотын цагдаагийн командлагч Петра Стенкула “"Иймэрхүү олон нийтийн цугларалт хүчтэй сэтгэл хөдлөлийг төрүүлдэг гэдгийг би ойлгож байна. Гэхдээ ням гарагийн үдээс хойш харсан шиг үймээн самуун, хүчирхийллийг тэвчээд өнгөрөөхгүй" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-05 10:41

Тэр судрыг нь яах гэж шатаадаг байнаа. Швед өөрийнхөө толгой дээр гай дуудаж дээ

Нийтэд мэдээлэл өгч байж зөв нэршил ашиглаасай
Нийтэд мэдээлэл өгч байж зөв нэршил ашиглаасай
2023-09-05 12:58

Куран ч гэх шиг. Наад оноосон нэрийг чинь монгол хэлэнд яаж бичдэгийг эхлээд ш�##�гаж нягт�##�ж үзээчээ.

Зочин
Зочин
2023-09-05 19:02

Иймэрхүү өдөөн хатгагчийг сайтар судлах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-09-05 20:59

Алан хядагчдын уурийг хүргэждээ

Холбоотой мэдээ

Back to top button