УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Жигжиднямаагийн хэргийн учир: Хэрэгсэхгүй болгох ч, хохирлыг тогтооно

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга асан, талийгаач Д.Жигжиднямаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл цацагдсан.

Улмаар олон нийт "Амьд сэрүүн байхад нь шүүхгүй, эзэн холбогдочгүй талийгаач болсон хүний хэргийг шүүлээ" хэмээх шүүмжлэлүүд хөвөрсөн юм.

Талийгаачийг УБТЗ ХНН-т албан тушаал хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ачаа тээврийн чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. 

Улмаар Эрүүгийн хуулийн

  • 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/,
  • 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/,
  • 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах прокуророос яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Талийгаачийн холбогдсон эрэгт хүүг нь мөн мөнгө угаасан үндэслэлээр яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлэл бий.

Яллагдагч нас барсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан түүнийг хохирогчоор тогтоох зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдол үүссэн, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэж дүгнэлт хийх боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Хуулийн дагуу шүүгдэгч нас барсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд хохирлын асуудлыг шийдэх аж. Учруулсан хохирлын хэмжээ тодорхой болж, тогтоогдвол бусад яллагдагч, шүүгдэгч нар дээр асуудлыг яригдана гэсэн үг болох аж.

Тухайлбал, “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүүтэй хамт шүүгдэж байгаад нас барсан Г.Алтанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-05 20:36

Дарваан хар Цогоо цуг байх ёстой доо.

Зочин
Зочин
2023-09-05 20:39

Бусад нь бүх буруугаа т�##�ийгаач руу чихээд шүүх прокурорт ийм маягийн жүжиг хэрэг болсон юм байлгүй дээ.

Зочин
Зочин
2023-09-05 21:23

Энэ их даам гарч байсан нөхөр дөө !

Тогтох
Тогтох
2023-09-06 07:29

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж ... үлдсэндээ хүртэл эвгүй юмаа

Холбоотой мэдээ

Back to top button