Гадаад мэдээДЭЛХИЙ

Барби Оппенхаймер нэртэй эмэгтэй од болов

Энэ жилийн зуны хит кинонууд бол “Barbie” болон “Oppenheimer”. Тус хоёр кино хамтдаа 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон билээ. Интернэт хэрэглэгчид олон тооны мийм хийсэн нь тэдгээр киноны амжилтад нөлөөлсөн нь дамжиггүй.

Тэгвэл Барби Оппенхаймер гэдэг нэртэй эмэгтэй энэ зунаас хойш интернэт од болсон байна. Хатагтай Оппенхаймер АНУ-ын Массачусетс мужид оршин суудаг аж. Тэрбээр “Slate” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би зочид буудалд ороод Барби Оппенхаймер гэж ресепшн залууд нь хэлэхэд, над руу хараад тоглоод байгаа юм уу гэж асуусан. Кино нээлтээ хийсэн өдрөөс хойш Коллежийн найзууд маань над руу мессеж бичиж байгаа” гэжээ.

Барби Оппенхаймер.

Хатагтай Оппенхаймер бол алдарт физикч Роберт Ж Оппенхаймерын холын хамаатан юм. Тэрбээр Кристофер Ноланы “Oppenheimer” киног үзээд сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Киног сайн бүтээсэн гэж бодож байна. Оппенхаймерын нүүр тулаад байсан ёс зүйн асуудлуудыг сайн гаргаж өгчээ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
WOW
WOW
2023-09-05 17:29

Барби нэртэй хүн байдаг аа ? Овог нь ижил тул хамаатан байх нь ойлгомжтой. Гадаадынхан омгийнхоо нэрээр явдаг.

Холбоотой мэдээ

Back to top button