Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Хойд Солонгос ОХУ-д зэвсэг нийлүүлбэл шангаа хүртэнэ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-д айлчлан Владимир Путинтэй уулзах талаар бид өчигдөр мэдээлсэн.

Оросын Владивосток хотод хоёр удирдагчид уулзахдаа Умард Солонгос Москвагаас хиймэл дагуул, цөмийн хүчин чадалтай шумбагч онгоцны дэвшилтэт технологийг авах талаар ярилцах аж. Эдгээр орчин үеийн технологийн хариуд Хойд Солонгос ОХУ-д их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээх юм.

Орос болон Хойд Солонгос зэвсгийн асуудлаарх хэлэлцээ хийх нь нэмэгдэж байгаа учир АНУ мягмар гарагт /2023.09.05/ энэ тал дээр анхааруулга өгсөн байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Орост зэвсэг нийлүүлэх нь Хойд Солонгост сайнаар нөлөөлөхгүй, хэрвээ тэгвэл шангаа хүртэл болно” гэж хэлжээ.

Салливан нэмж хэлэхдээ “Бид ОХУ-ын Батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд хориг тавьж, дарамт шахалт үзүүлсээр байгаа. Ийм учраас Москва одоо сум гэх мэт бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах эх үүсвэр хайж эхэлсэн. Украинчуудыг хөнөөхөд хүргэх зэвсгийг ОХУ-д нийлүүлэхгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг Хойд Солонгосоос хүсэж байна” гэв.

Кремль Салливаны хэлсэн үгний тухайд мэдэгдэл хийгээд байх зүйлгүй хэмээсэн юм. Украины дайны улмаас ОХУ олон улсаас тусгаарлагдсан байдал илүү нэмэгдэж буй. Ийм учраас Орос Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахаар ажиллаж байгаа. Тухайлбал хоёр улс Батлан хамгаалахын салбар дээр хамтын ажиллагаагаа сайжруулахыг амласан.

Өнгөрсөн долоодугаар сард Умард Солонгост айлчилсан Сергей Шойгу даваа гарагт /2023.09.04/ хоёр улс хамтарсан цэргийн сургуулилт хийх талаар хэлэлцэж байгаа гэсэн юм. Шойгу ингэж хэлснээс нэг өдрийн дараа Ким Жон Ун ОХУ-д айлчилна гэсэн мэдээ гарсан нь хоёр улс харилцаагаа хурдтай ойртуулж байгааг харууллаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-06 08:46

Аль хэзээний нийлүүлчихлээ гээд АНУ орилоод бсан. Нийлүүлээгүй л бж. Орос үйлдвэрлэгч орон. Гаднаас аваад байх уу. Өөрөө олон ч улсыг сүйрүүлсэн дээ. Америк ийн ярих эрхтэй юу.

Тогтох
Тогтох
2023-09-06 09:07

Хоёр хүүхэд гар зөрүүлж байхад нэгийг нь өчнөөнөөр хутга мэс өгч дэмжээд нөгөөд нь нэг хүүхэд чулуу өгөөл биз энэ дээрэгүй үзэл бишүү

Зочин
Зочин
2023-09-06 10:20

Америк нэгэнд нь зэвсгээр бүрэн хангаад нөгөөг нь гар хоосон байлгаад байх нээ.

Зочин
Зочин
2023-09-06 10:21

Дэлхий дээрх бүх юм Америкийн хүслээр болдог уу

Зочин
Зочин
2023-09-06 11:02

Өмхий дээрэнгүй неоколончлогч америк өмнөд солонгосыг идшинд өгч (цөмдүүлж) өөрийнхөө эрх ашгийг хангах л биз

зочин
зочин
2023-09-06 11:34

Янкууд өөрсдөө бу�####�д хамгийн их зэвсэг нийлүүлэгч!!!.

зочин
зочин
2023-09-07 20:20

АНУ бу�####�д зэвэсэг нийлүүлж болдог, бусад улс оорон болдоггүй юм уу? Амерканизм энэ дэлхийд тогтчихоо юу даа? Солиормоор хандлага

Холбоотой мэдээ

Back to top button