Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн араас Япон сар дээр судалгааны хөлөг газардуулна

Япон улс өнгөрсөн сард судалгааны хөлгөө сар луу хөөргөх байсан ч цаг уурын таагүй нөхцөл байдал үүссэний улмаас хойшлуулсан аж. Харин Энэтхэг наймдугаар сарын 23-ны өдөр “Chandrayaan-3” хөлгөө сар дээр газардуулж, түүхэн амжилт гаргасан.

"Chandrayaan-3" хөлөг сар дээр

Тэгвэл хөөргөх ажлыг гүйцэтгэх “Mitsubishi Heavy Industries” компани судалгааны хөлгийг пүрэв гарагт /2023.09.07/ нисгэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Хөлгийг тус компани Японы сансар судлалын агентлагтай (JAXA) хамтран бүтээсэн “H-IIA” нэртэй пуужингаар хөөргөх юм. “H-IIA” пуужинг “JAXA”-ын Танегашима дахь сансрын төвөөс пүрэв гарагийн /2023.09.7/ өглөө, 08:42 минутад (Японы цагаар) хөөргөхөөр төлөвлөж байгаа.

Япон “H-IIA” пуужинг 2001 оноос хойш сансар луу объект нисгэхдээ ашиглаж ирсэн. Ингэхдээ нийт 46 удаа хөөрснөөс 45 нь амжилттай сансар луу гарсан байна. Сансар судлалын ажлаа дэмжих зорилготой Япон улс  ирэх жил “JAXA”-д 10 тэрбум иений (68.4 сая ам.доллар) төсөв баталж магадгүй юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-07 09:10

Япон сар гэж юу байдгийг мэдэхгүй юм байна. Саран дээр гэж зөв бичнэ үү. Редактор байдаггүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button