Top StoriesНийгмийн

Э.Болормаа ба Ц.Пүрэвтүвшин: "Халзан бүргэдэй"-н хайгуулыг зогсоох бодит үндэслэл байгаа юу

"Газрын ховор элементээрээ монгол дэлхийд гангарна" гэсэн мессэж уг нь Засгийн газрын өөрийнх нь гаргасан эерэг агуулга юм. Гэвчиг газрын ховор элементийн төслүүд монголд одоогоор эхэлсэн зүйлгүй. Хайгуулын түвшинд яваа төсөл орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдалтай байна.

-Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар "Халзан бүргэдэй"-н талбайд ажиллана-

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баруун аймгуудаар ажиллах үеэр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн эзэмшил бүхий Ховд аймгийн Мянгад суман дахь "Халзан бүргэдэй" ордын хайгуулын үйл ажиллагааг орон нутгийн иргэд цаашид үргэлжлүүлэхгүй байх хүсэлтээ уламжилсан юм.

Улмаар Засгийн газрын тэргүүн Ховд аймгаас ирсэн даруйдаа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүргэдэйн ордод явагдаж буй хайгуулын үйл ажиллагааг зогсоох, иргэдийн саналд үндэслэн цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх тогтоолын төслийг батлуулсан юм.

Тогтоолын төсөлд тусгагдсаны дагуу УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар "Халзан бүргэдэй"-н талбайд ажиллаж, орон нутгийн иргэд болоод “Монголиан нэшнл рийр ийрт” компани удирдлага Ц.Пүрэвтүвшин нартай уулзалт хийх аж. Уулзалтын үр дүн ба яамдаас хийгдэх судалгаанд үндэслэн, ордын хайгуулын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.

Логикоороо Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгавар тул тогтоолын төслийн биелэлт хурдан өрнөх чигтэй байгаа юм.


Бид энэ асуудлаар төр ба хувийн хэвшлийн байр суурийг тэнцвэржүүлэн хүргэх зорилгоор Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, “Монголиан нэшнл рийр ийрт” компани удирдлага Ц.Пүрэвтүвшин нараас дараах тодруулгыг авлаа.

Э.Болормаа: Хайгуулын ажлыг Д.Эрдэнэбилэг гэдэг хүнээс болоод зогссон гэж бодохгүй байна

Гэрэл зургийг: Google орчноос авч ашиглав.

/Ховд аймгийн Засаг дарга/

-"Халзан бүргэдэй" ордын хайгуулын үйл ажиллагааг өнгөрсөн жил эхлээд удаагүй байхад нь зогсоосон. Хавар үргэлжлүүлэхдээ ямар шийдвэрт үндэслэгдсэн бэ?

-Олон нийтийн мэдэхчлэн "Халзан бүргэдэй" ордын хайгуулын ажил өнгөрсөн оны намраас хойш сэргэсэн. Анх 2012 онд хайгуулын өрөмдлөг хийж байсан юм. Өнгөрсөн намар хайгуул эхлэнгүүт орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч, тайван жагсаал хүртэл зохион байгуулагдсан. Жагсаалтай холбогдуулан, аймгийн засаг дарга, онцгой байдлын газар, Цөмийн энергийн газар, яамдын ажлын хэсэг гарч ажилласан юм. Ингээд аймгийн онцгой комиссын шийдвэрээр хайгуулын үйл ажиллагааг зогсоосон ч уг шийдвэр нь шүүх дээр унаж, компанийн талд гарсан учраас хайгуулын үйл ажиллагаа 2023 оны хавраас сэргэсэн юм.

-Тэгвэл одоогийн байдлаар хайгуулын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж, орон нутгаас хэрхэн хяналтаа тавьж байгаа вэ?

-Шүүхийн шийдвэр нь багийн болоод аймгийн иргэдийн санал, ИТХ-аар ч юм уу орох шаардлагагүй. Шууд хэрэгжих эрх зүйн үндэслэлтэй. Засаг даргын тухайд ч тэр Аймгийн онцгой комиссоосоо илүү эрх мэдэл уг асуудал дээр хуулиараа эдлэх боломжгүй юм. Аймгийн засаг даргын зүгээс сумын ЗДТГ руу уг хайгуулын талбайд тодорхой хяналтуудыг хийж байх чиглэл өгсөн. Сумаас хайгуулын талбайд 14 хоногт нэг удаа очиж, хяналт тавин ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс хайгуул сэргэсэнтэй холбоотой эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхий сайдын уулзалтын үеэр мөн энэ асуудлыг хөндсөн юм. Засгийн газрын тэргүүн бол "Иргэдийн дэмжлэггүйгээр энэ төсөл цаашаа явахгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Хайгуул хавар эхэлснээс хойш өнгөрсөн намрынх шиг орон нутгийн иргэд эсэргүүцлээ хурц байдлаар илэрхийлсэн үү?

-"Компанийн зүгээс наадмаас өмнө хайгуулаа дуусгаад явна" гэх мэдээллийг нутгийн иргэдэд өгсөн. Гэтэл тэр хугацаандаа яваагүй учраас сая Ерөнхий сайдыг очих үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн мэдээллийг сумын удирдлагуудын зүгээс өгч байгаа.

-Иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан нь өнгөрсөн жилийн тухайд газрын гадарга дээр ураны цацраг идэвхт ялгарал ихсэж, хүн малд аюултай нөлөө үзүүлнэ гэх агуулга байсан. Үүнийг энэ хавар эхэлсэн хайгуулын явцад хэрхэн хянасан бэ?

-Цацраг идэвхт бодисын хэмжилтийн аппаратуудыг ажилтнууд нь зүүх, үүнийг сумын захиргаанаас хянах чиглэлийг хавар Аймгийн онцгой комисс өгч, энэ дагуу компани ажиллах зохицуулалт хийсэн. Ер нь цаашдаа Мянгад сумын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас компанитайгаа аймгийн ЗДТГ гэхээсээ илүү орон нутаг илүү ойлголцож ажиллах, ИТХ-аараа энэ асуудлаа нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг миний зүгээс барьж байгаа.

-Компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих санд ч юм уу тодорхой хөрөнгө оруулалт хийсэн зүйл байгаа юу. Тухайлбал, "Инвест Ховд" арга хэмжээгээр уг компани нэлээд зардал гаргаж байгаа харагдсан. Энэ чинь эргээд та бүхэн лоббид өртөх ч юм уу эс үйлдэхүй болчихдоггүй юм уу?

-Уг арга хэмжээг Ховд аймгийн болоод хотын гаралтай олон ААН-үүдийн дэмжлэгээр зохион байгуулсан. Хувийн хэвшлүүдээ дэмждэг байх, төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв. Энэ компанийг орон нутагт эсэргүүцэж байсан ураас бид тухайн арга хэмжээн дээр мөнгө харилцаанд ороогүй. Арга хэмжээний тайзыг авчрах зохион байгуулалтын дэмжлэг авсан. Үүнтэй дүйцэхүйц дэмжлэгийг өөр олон байгууллагууд ч үзүүлсэн байгаа. Тиймээс үүнийг лоббид өртсөн үйлдэхүй болно гэж бодохгүй байна.

-Та Ерөнхий сайдын ажлын багийг ахалж байгаад, Ховд аймгийн засаг даргаар томилогдсон. Засгийн газрын тэргүүн олон улсад газрын ховор элементээрээ шинэ амбиц үүсгэхээ зарлаад байгаа. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, "Хөтөлийн цемент"-ийн хувьчлал, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээнд оролцсон, ЗГ-тай удаан хугацаанд эвээ олохгүй байгаа Д.Эрдэнэбилэгийн өмчлөлд уг хайгуулын талбай байсантай холбогдуулан, эдийн засгийн үр өгөөжтэй байж болох сайн төсөл дээрээ иргэдийн саналд үндэслэнэ гэх зэргээр ЗГ субъектив байдлаар тээг тавиад байгаа юм шиг харагддаг. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?

-Би хайгуулын ажлыг Д.Эрдэнэбилэг гэдэг хүнээс болоод зогсоод байгаа гэж бодохгүй байна. Яг жагсагчидтай уулзаад, иргэдийн саналыг сонсож яваа хүний хувьд хэлэхэд бухимдал нь органик байгаа. Аливаа жагсаалуудыг зохиомлоор хөөрөгдөх, санхүүжүүлж турхирах зэрэг үйлдлүүд харагддаг. Харин Мянгад сумын иргэдийн бухимдал бол яг бодит санаа зовнилоос үүдэж байгаа нь харагддаг. Үүнийг заавал сонсох ёстой.

Нөгөө талд Засгийн газар газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах урт хугацааны бодлогоосоо ухарч байна гэж бас хараагүй. Хэдий урт хугацааны бодлого чухал ч орон нутгийн иргэдтэй ойлголцох, мэдээллээ сайжруулах, технологийн хувьд хэрхэн шийдэх юм зэрэг зайлшгүй анхаарч үзэх олон асуудлууд бий. Нэг талаараа цаг нь ч болоогүй байж болох. Энэ ганц бидний асуудал биш, технологийн шийдлээ жишээ нь дэлхийн улс орнууд яг таг олчхоогүй л байна. Ийм тодорхой асуудлууд байгаа учраас яг бодлогоор гацаагаад, ухраагаад байх санаа сэдэлгүй байгаа гэдгээ хэлье.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Ц.Пүрэвтүвшин: 2024 онд хайгуул хийхгүй, газрын ховор элементээр ЗГ-ын бодлого, чиглэлийг харж байж, түүнд уялдуулан ажлаа төлөвлөнө

Гэрэл зургийг: Google орчноос авч ашиглав.

/"Халзан бүргэдэй" төслийн удирдагч/

-"Халзан бүргэдэй" ордын хайгуулын ажил одоо ямар түвшинд яваа вэ. Өрөмдлөгөө өнгөрсөн хавраас эхлүүлсэн гэж ойлгох нь зөв үү?

-Яг одоогоор хайгуулын талбайд зургаан туслан гүйцэтгэгч компанийн 60-70 ажилтан ажиллаж, 24 цагаар гүний өрөмдлөг хийж байна. 2023 онд батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөө ёсоор 56 өрмийг 11 мянган тууш метр хамруулан хийх юм. Төлөвлөгдсөн өрөмдлөгөө хийгээд бараг дуусч байгаа. Биднийг "Өрөмдлөгөө зогсоо" гээд мэдэгдвэл татгалзах зүйл байхгүй.

-УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын өгсөн мэдээллээр /линк/ танайх дөрвөн төрлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан учраас хайгуулыг зогсоож буйгаа мэдэгдсэн. Компанийн зүгээс хайгуул хийх явцдаа зөрчлүүдээ арилгачхаж болоогүй юм уу?

-Ж.Ганбаатарын сайдын өгч байгаа мэдээллүүд ерөнхийдөө үнэн. Хайгуулын талбайд өнгөрөгч дөрөвдүгээр сард ажлын хэсэг очиж, акт тавьсан. Уг акт дээр дөрвөн зөрчил байгааг тэмдэглэсэн. Компанийн зүгээс эдгээр дөрвөн зөрчлийг арилгах чиглэлд шуурхай ажилласан. Дөрвөн зөрчлийн тухайд,

Нэгдүгээрт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яам биш шууд сумын засаг дарга баталсан гэх зөрчил.

  • Бид акт гарснаас хойш долоо хоногийн дараа БОАЖЯ-аар батлуулж, зөрчлөө арилгасан. Зөрчлөө арилгах хугацаанд хайгуулын ажиллагааг зогсоосон. Энэ бол акт тавьсан гол шалтгаан байсан.

Хоёрдугаарт, Усны хэрэглээгээ Ховд голоос зөөврөөр ашиглах гэрээ байгуулсан ч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай гэх зөрчил.

  • Анх Ховд голоос ус зөөх зөвшөөрлийг бид авсан. Ус зөөх явцад 20-30 км-ийн зайнд тоос ихээр босч, малчдад хүндрэлтэй байна гэсэн. Ингээд бидэнд "Худгаа өөрсдөө гаргаж хэрэглэ" гэх шаардлагыг тавьсан. Энэ дагуу худаг гаргаж, бид хайгуулын усны хэрэгцээгээ ханган, холбогдох зөвшөөрлүүдээ авсан байгаа. Уг нь худаг гаргаж, хайгуул хийдэг тохиолдол харьцангуй цөөн. Зардлаа нэмээд, хайгуулын талбай дотроо худаг гаргаад, зөвшөөрөгдсөн хэмжээгээрээ хэрэглэж байгаа.

Гуравдугаарт, Газар ашиглах зөвшөөрөл байхгүй гэх зөрчил.

  • А лицензтэй компани газар ашиглах гэрчилгээ авах шаардлага нь хэзээ бий болох вэ гэхээр тухайн байршилдаа объект барихаар төлөвлөсөн тохиолдолд. Одоогийн байдлаар орон нутгаас бид түр кемп байгуулах зөвшөөрөл авч, лицензийн талбай дотроо байршуулсан байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ компани газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр сумын ЗДТГ-т хандсан. Сумын ИТХ-аар газар олголтыг өгдөг учир хүлээлт үүссэн асуудал бол бий. Гэхдээ ахуйн хэрэглээний газрын зөвшөөрөл авах асуудал хайгуулын үйл ажиллагааг зогсоох үндсэн шалтгаан болохгүй гэж бодож байгаа.

Дөрөвдүгээрт, Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай гэрээ байгуулаагүй гэх зөрчил.

  • Компани энэ гэрээг байгуулах хүсэлтээ 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр анх гаргасан. Уг гэрээг байгуулахгүй байх шалтгаан огт байхгүй. Хүсэлтийг 3, 5 дугаар сарын сумын ИТХ-аар хэлэлцсэн. Сумын засаг даргын эрх хэмжээнд уг гэрээг байгуулах боломжтой гэсэн ч албажаагүй. Гэрээг байгуулчихвал компанид ч илүү олон зүйл тодорхой болж, орон нутагтай хэрхэн хамтран ажиллах зарчмууд үүсчих тул үүнийг албажихыг хүлээж байгаа.

-Хавар өрөмдлөг эхэлснээс хойш иргэд жагсах, эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл хийсэн үү?

-Хайгуулын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Иргэдийн жагсаал цуглаан болоогүй.

-Иргэдтэй ойлголцох, мэдээлэл хүргэх чиглэлд хэрхэн ажиллаж байна. Малчдад гурил будаа, гарын бэлэг тараагаад лоббидчихно, ойлголцол үүсгэчихнэ гэж харахгүй байгаа биз дээ?

-Үнэхээр тэгж харахгүй байгаа. Иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зөвлөмжийг бидэнд ирүүлсээр байгаа. Хайгуулын талбай байрладаг Мянгад сумын Гахайт баг нь нийт 50 айл өрхтэй. Бид багийн хурал дээр хоёр удаа мэдээлэл өгсөн. "Инвест Ховд" үйл ажиллагааны үеэр төслөө танилцуулж, нийт 180 мянга орчим иргэнд мэдээллээ хүргэж ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бол эсэргүүцэл байсан, үүнээс хойш мэдээллээ зөв ойлгуулах ажлыг эрчимжүүлж, ойлголцлыг сайжруулсаар байгаа.

-Цацрагийн хяналтаа хийж байгаа гэж ойлголоо. Яг мал ахуй, хүнд хортой нөхцөл байдал илэрсэн үү?

-Цацрагтай холбоотой ажил гүйцэтгэж буй ажилтнуудыг тусгай төхөөрөмжөөр хянаж, Цөмийн энергийн газарт сар бүр шинжлүүлээд явж байгаа. Одоогоор ямар нэгэн хортой нөхцөл илрээгүй. Хордсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Улирал бүр МУИС-тай хамтран, цацраг идэвхийн судалгаа хийлгэж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээндээ суулгаж өгдөг.

-Цаашид орон нутгийн иргэдийн саналд үндэслээд, үйл ажиллагааг тань зогсоовол хувийн хэвшил хэдий хэмжээний эдийн засгийн хохирол амсахаар байгаа вэ?

-Асар их хэмжээний зардал гарсан ч яг аудитаар магадлаагүй байна. Хайгуулын 2023 оны төлөвлөсөн ажил бол дуусч байгаа. Бид 2024 онд хайгуул хийхгүйгээр төлөвлөсөн. Энэ хугацаанд Мянгад сумын иргэдийн санал хүсэлтийг зөвөөр тодорхойлох ёстой байх. Тодорхой хугацааны дараа хайгуулын үр дүн гарч, ТЭЗҮ хийгдлээ гэж бодоход бид Засгийн газрын бодлого чиглэлд л нийцүүлнэ. Макро түвшинд манай улс газрын ховор элементийн технологийн байдлаа ямар хэлбэрээр шийдэх юм. Хаанаас технологи авах юм, хүнд элементээ бид салгах юм уу. Маш их хэмжээний цахилгаан эрчим хүч шаарддаг хүнд элементийн салгалтаа манай улс хийж чадах уу. Татварын бодлогоо хэрхэн шийдэх юм зэрэг тодорхойгүй асуудлууд бий. Төсөл ийм хэмжээнд тодорхой болтлоо 3-5 жил зарцуулахаар харагдаж байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2023-09-07 09:03

Энэ Пүрэвтүвшин чинь зүгээр ажлаа хийгээд байж байгаа юмуу улсыг ул болтол нь хуйв�##�ддаг нөхдийн нэг нь биш билүү өнгө мөнгө ч юундч нугарахгүй юмаа. Элбэгдорж Ховдод очиж байхыг бодоход ард нь том эрх ашиг байнаа даа. Элбэгээ Эрдэнэтийг нөөцөө дууссан охиноор бол бараг �########� гээд л УИХ-дээр бурж байлуу

Иргэн
Иргэн
2023-09-07 10:33
Reply to  Тогтох

элбэгдорж ховдод очоогүй гэдгээ өөрөө хэлсэн байна лээ шүү хө м�##�аа

Зочин
Зочин
2023-09-08 09:35
Reply to  Иргэн

Худлаа,элбэггайн төрсөн ,үхэх нь үнэн бусад нь ш�##� худ�##� , зайрмагаас эхлээд л

зочинЗочин
зочинЗочин
2023-09-07 19:17
Reply to  Иргэн

Тэр �##�саас удирдаж чадах сийрэг толгойтой хүн. Гагцхүү хуулийн дагуу байх ёстой.

Зочин
Зочин
2023-09-07 10:04

Эгүүр тэнцвэртэй гаргажээ

Иргэн
Иргэн
2023-09-07 10:31

Элбэгдоржийн хүргэн Пүрэвтүвшин гэгч хөөрхий. Төрсөн нутгаа төнхөж, төрөлх түмнээ хордуулж яваа энэ амьтан зүгээр л гар хөлний үзүүрт яваа зарц.Эрдэнэтийн асууд�##� дээр дуулгавартай зөрц гэдгээ бат�##�сан этгээд..Х�##�зан Бүргэтэйн асууд�##�д шүүх Эрдэнэбилгийн т�##�д шийдвэр гаргах ойлгомжтой.

Зочин
Зочин
2023-09-07 10:32

Oligtoi amidraltai bolyo gevel uul uurhaigaa tusheed hurdan undiih heregtei, hedii boltol aimhai hulchiij suuh ve, mongolchuud chadahgui geed tegeed hyatadad ene ordoo uguh geegui l bol mongol kompani ni ashglah yostoi. Tiim hurdan ur dungee shuud uguhgui ch uul uurhaig dagaad sumiin ard irgediin amidrald uurchlult garch amidral ahui ni deeshlene. Hortoi geed hudlaa m#lchdiig ailgasan shantaajnii garuudaas bolj ene tusul zogsoh yosgui. Busad uls oron uursdiiguu iim ordtoi gedgee aztaid tootsoh bailaa, manaihan harin uneheer medleg medeelelgui baih yum.

Зочин
Зочин
2023-09-07 10:40

Ухасны хэрэгүй ээ газар нутаг минь унаган төрхөөрөө хойч үедээ үлдээе.Ухв�##� ард иргэд улсад ашгаа өгөхгүй хэдэн нөхдүүд баяжаад дуусна.

Зочин
Зочин
2023-09-07 10:40

Газар нутаг аа багахан шиг ухаж төнхөөрэй ???Хойч үе ирээдүй бдаг бгаа шоо..

Зочин
Зочин
2023-09-07 12:27

Энэ Пүрэвтүвшин гэдэг чинь сах�##� Эрдэнэбилэгийн нэг компанийнх нь захир�##�, хамгийн з�##�уу , цуутай хүн нь байна шүү дээ. Тэгэхээр Эрдэнэбилэгийн орд юм байна ш дээ. Их сонирхолтой байна. Энэ з�##�уу их худлаа ярьдаг хүн байна. Гахайт багийн нутаг чинь Мянгадын хамгийн гоё байг�##�ьтай газар төдийгүй хөрсний ус дээр оршдог , ургам�##� ногоо арвин, хөл хөдөлгөөнөөр нил угаагд�##�д их өртөмхий нэн эмзэг экосисстемтэй газар шүү дээ. Энэ нөхөрт байг�##�ь сүйтгэх нь ерөөсөө хамаагүй болж байна даа. Э. Болормаа бол боловсрол мэдлэг сайтай, сурч мэдэх, хийхийн төлөө төрсөн з�##�уу сэхээтэн. Тэр дэлхийд ховор элементийн хүдэр олборлох, элементүүдийг с�##�гаж ялгахад тохирохуйц байг�##�ь, хүн зон олонд ээлтэй, хор хөнөөл үгүй технологи гарч ирэх хүртэл хүлээх ёстой. . Наад Пүрэвтүвшин гэдэг чинь мэргэжлийн хүн биш. Зүгээр л дохиогоор хэлж, ярьж ажилладаг амьтан. Технологи жаахан хөгжиг, 5 жилээс доошгүй хугацаагаар хойшлуулах нь зүйтэй. Түмэн олон минь төрж өссөн, сайхан амьдарч буй байг�##�ь дэлхийгээ хайрлацгаая.

Зочин
Зочин
2023-09-07 12:30

Элбэгдорж ерөнхийлэгч асан ерөнхий сайд нэртэй, худ�##�ч, нэг з�##�ьхай нөхөртэй тоож очиж уулзах гэнэ ээ. Экс бол дэлхийн хүн гэдийг бүү март.

Зочин
Зочин
2023-09-07 13:17

Үхсэн пүрэвтүвшин сах�##� хоёрын газрын ховор хөгжүүлнэ гэж юу бээдгийн. Хаха. Хөтөлийг авсан дампууруулж хура�##�гасан, Дархан төмөрлөгийг авсан ц�##�ингаа ч тавьж чадахку дампууруулж хура�##�гасан. Эрдэнэтийн төрийн өмчийг төрийн мөнгөөр шааж байгаад баригдаж хура�##�гасан. Худ�##�дах хөгжил банк нь жижигирсээр одоо үлгэн с�##�ган 4-т явж байна. Бүтдэг юм юу ч байхгүй. Одоо хөтлөлцөөд шорон.

Зочин
Зочин
2023-09-07 15:36

Аятайхан бас тэнцвэртэй мэдээлэл бэлтгэжээ, төсөл нь төрийн дэмжлэгтэй хэрэгжээд явчихв�##�, байг�##�ь орчинд хор багахан шиг учруулб�##� Монгол улсад л хэрэгтэй, ояа моячуудын гүтгэлгээр зогсоож болохгүй шүү.

Зочин
Зочин
2023-09-07 18:19

Х�##�зан бүргэдэйн ордыг эз ийн эргэлтэд яагаад заав�##� луйварчид, гэм хэрэгтэн эб, миеээ, сах�##� ... ын бүлэглэл эгэлтэд оруулах гэж, болохгүйшүү

комун
комун
2023-09-08 07:51

төр хурааж аваад төрийн өмчит хк байгуулж ашиглахнээ хувьд байж болохгүй л гэж байна Ганбаатар уг нь комнист биш баймаар юмаа

Зочин
Зочин
2023-09-08 09:34

Банк бусдын бизнес санаа ,мэдээллийг хулгайлж бизнес хийх ёсгүй

Зочин
Зочин
2023-09-08 09:43

3- сая байтугай 30 сая хүн ам элбэг тэжээх уурхайнууд ажиллаж байгаа Монгол өндийвөл өндийхөөр болсон , огт байхгүй байх ч үгүй учир нь яг Африкийн замаар орсон , улны иргэд минь 21 он шиг ОРОС ОРНООС ТУСЛАМЖ ХҮСЭХ болж дээ

Зочин
Зочин
2023-09-08 13:33

Ганбаатар сайдын ярилцлагыг уншаад аргагүй зогсоох шаардлагатай юм байна гэж бодож байв. Гэтэл нөгөө т�##�ын ярилцлагыг уншихад төрийнхний ажлаа мэддэггүй, хийдэггүй байд�##� олон юмнаас харагдаж байна. Анх эхлэх үед нь төсөлд нь байг�##�ь орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг шаардах ёстой байсан, хамтын ажиллагааны гэрээг мөн адил эхлэх үед нь байгуулах г.м. Зүгээр л өс хонзонгийн асууд�##� биш юм уу.

Zochin
Zochin
2023-09-08 13:55

Эрдэнэбилэг гэдэг хүний араас л агнаад явах юм гол нь яаж ч чадахгүй л хий хоосон худлаа мэдээлэл цацахаас хэтрэх юм �##�га. Гэтэл Монголын төмөр замыг өчнөөн жил гацаасан өчнөөн мөнгө төгрөг идэж уусан Баттулга түүний хамсаатан гар хөлнүүд зүв зүгээр л өнгөрөх шинжрүү ороод явчихлаа даа. Хуулийн дагуу авсан лицензийг улс буцаан авна гэвэл гаргасан зард�##� мөнгийг нь гаргах болно тэр мөнгө нь төсөвт бий юу ЕС шууд дангаараа шийдэх эрх мэдэл эрх зүйн чадамж бий юу эсвэл зүгээр шоу юу?

Холбоотой мэдээ

Back to top button