Улс төрийн мэдээ

Ж.Ганбаатар: ХХБ-ны эзэмшлийн компани Халзанбүргэдэйн ордод зөрчил гаргасан тул үйл ажиллагааг зогсоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.06/ боллоо. Хуралдаанаар Халзанбүргэдэйн ордод явагдаж буй хайгуулын үйл ажиллагааг зогсоох, иргэдийн саналд үндэслэн цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх тогтоолын төслийг баталсан юм.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Халзанбүргэдэй орд нь Ховд аймгийн Мянгад суманд оршдог.

Тус ордод хоёр тусгай зөвшөөрөл бий. Хоёуланг нь “Монголиан нэшнл рийр ийрт” компани эзэмшдэг. Харин энэ компанийн 100 хувийг Худалдаа, хөгжлийн банк эзэмшиж байна.

Энэ тусгай зөвшөөрлүүд 2001 ба 2004 онд олгогдсон байна.

Халзанбүргэдэй бол газрын ховор элемент бүхий орд. 268 сая тонн хүдрийн нөөцтэй. 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Монгол Улсын ГХЭ-ийн нийт нөөцийн 30 орчим хувь дангаараа энд бий гэсэн үг. Их том орд.

УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалт явуулсан. Улмаар үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт гарсан.

Учир нь, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг хэд  хэдэн зөрчил гаргасан байсан. Ийм акт тавигдсан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байв. Иймд өнөөдрийн ЗГ-ын тогтоол батлагдлаа.

Тус компанийн Халзанбүргэдэйн ордод явуулж буй үйл ажиллагааг түр зогсоож байна. Цааш үргэлжлүүлэх эсэхийг нутгийн иргэдийн саналд үндэслэн шийднэ” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-“Монголиан нэшнл рийр ийрт” компани тусгай зөвшөөрөл авахдаа тендерт шалгарсан уу?

-Тухайн үед тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог байсан. Тэр дагуу олгогдсон. Одоо бол сонгон шалгаруулалтаар явж байгаа.

-Энэ шийдвэр Засгийн газрын ГХЭ-ийн тухайд баримталж буй бодлоготой уялдаж байгаа гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй.

Бид ГХЭ-ийн технологи хөгжсөн улсуудтай туршлага солилцож байгаа. БНСУ-ын тусламжтай судалгааны төв байгуулж буй. Энэ технологи их нууц явдаг. Судалгааны төвийг тусгайлсан барилга, байгууламж барьсны дараа байгуулна гэж яригдсан. Бидний хувьд тэгж цаг алдахгүйгээр, шууд төхөөрөмж, технологоо авчраа, бэлэн байранд ажиллаад явъя гэсэн саналтай байгаа.

-Иргэдийн саналд үндэслэн цаашид хэрхэхийг шийднэ гэдгийг яг юу гэж ойлгох вэ?

-Ямартай ч үйл ажиллагааг нь зогсоож байна. Цаашид Мянгад сумын иргэд олонхоороо дэмжихгүй гэвэл бид эргээд үүнийг ЗГ-т танилцуулна гэсэн үг.

Халзанбүргэдэйн ордод олборлолт явагдаагүй, энэ буруу мэдээлэл. Харин хайгуулын үйл ажиллагаа явж байсан. Б.Бат-Эрдэнэ сайд бид хоёр газар дээр нь ажиллаж танилцсан.

-Ордын тусгай зөвшөөрлийг өөр компанид өгөх асуудал яригдсан уу?

-Хайгуулын үйл ажиллагааг түр зогсооно гэдэг нь лиценз цуцална гэсэн үг биш.

Зогсоох шаардлагатай хэд хэдэн зөрчил илэрсэн юм.

Тухайлбал,

  • Цөмийн энергийн тухай хуулийн дагуу улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл аваагүй.
  • Усыг Ховд голоос зөөврөөр ашиглах гэрээ байгуулсан ч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай гэрээ байгуулаагүй байх магадлалтай, бидэнд гаргаж өгөөгүй.
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яам биш шууд сумын засаг дарга баталсан гэх мэт.

-Энэ шийдвэрийн цаана тус ордыг төр өөртөө авах сонирхол байгаа юм уу. Тухайн ААН хайгуулын үйл ажиллагаандаа ямар хэмжээний хөрөнгө оруулсан талаар мэдээлэл авсан уу?

-Тухайн ААН энэ талаарх тооцооллоо бидэнд гаргаж өгөөгүй байна.

Төр өөртөө авах гэдэг ойлголт бол байхгүй. Тодорхой зөрчил гаргасан байна. Зөрчил гаргаж болохгүй. Хууль зөрчих юм бол арга холбогдох хэмжээнүүдийг авдаг. Хариуцлагатай явж байгаа уул уурхайг ЗГ дэмжинэ, хамгаална. Хуулиас гадуур явж бол болохгүй, тийм үү. Хэрэв зөрчлөө арилгаад, нутгийн иргэд нь дэмжинэ гэвэл үргэлжлүүлэх боломжтой. Өнөөдрийн шийдвэр бол цуцална, төр өөртөө авна гэсэн асуудал биш шүү.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-09-07 10:59

Элбэгдорж оо шун�##�д хязгаар бий. Чиний наад тогжгор биений дотор эрхтэнг гаргаад дүүртэл нь �##�т чихэж чигжсэн ч багтахааргүй их баялаг хулгайлсан байх шүү чи. Одоо боль нутаг усыг минь хар элэгтэй, хагас харь цустай Эрдэнэбилэг хулгайчтай нийлж тононо гэж бүү горьд.

иргэн би уяггатай холбогдмоор бна
иргэн би уяггатай холбогдмоор бна
2023-09-07 11:12

цахиагийнх зэрэг сумаас нүүхэд м�##�чид баярлаж байсан гэдэг юм дэл сул м�##� байлгадагүй хулгайч байсан гэсэн одоо элбэгдорж бага баньд 2 үхэхэд байг�##�ийн баялаг нөөц ихтэй нь хулгайч шун�##�тангуудаас с�##�ж иргэд санаа амрах юм бнаа

Зочин
Зочин
2023-09-08 23:58

Засаг төр дэмжээд явах ёстой сэдэв шүү. Орон нутгийн иргэдээс сан�##� авна гэвэл 330 суман үйл ажиллагаа явуулж байгаа бүр Уул уурхайн төсөлүүдээ зогсоход хүрнэ ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button