Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга айлчилж, ОХУ агаарын цохилт өгөв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт (2023.09.06) Украинд гэнэтийн айлчлал хийсэн байна. Блинкен айлчлахдаа Украиныг Оросын түрэмгийллийн эсрэг үүсгэсэн сөрөг довтолгоондоо чухал ахиц дэвшил гаргасан гэж хэлжээ.

Түүний айлчлалтай зэрэгцэн ОХУ Украины Костянтиновка тосгонд агаарын цохилт өгч, 17 хүн нас барж, 32 хүн гэмтсэн байна. Володимир Зеленський энэхүү халдлагыг зэмлэн, нас барсан хүмүүсийн дунд хүүхэд байсан гэжээ. Оросын харвасан пуужин хөл хөдөлгөөн ихтэй захыг оносон тул хүн амины хохирол их гарсан байна.

Украин зургаадугаар сард сөрөг довтолгоогоо эхлүүлснээс хойш АНУ-ын томоохон алба хаагч хийсэн анхны айлчлалыг Блинкен хийв. Айлчлалын хүрээнд Блинкен Украины агаарын хамгаалалтын системийг дэмжихийн тулд 1 тэрбум ам.долларын тусламжийг зарласан юм.

Тэрбээр Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хэвлэлийн бага хурал хийхдээ “Сөрөг довтолгооны хүрээнд сүүлийн хэдэн долоо хоногт ахиц дэвшил гарах нь хурдаслаа. Энэ шинэ тусламж нь довтолгооны хурдыг хадгалахад тусалж, цаашлаад ахиц дэвшил гаргахад хэрэгтэй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-07 11:03

АНУ их т�##�чигнаж байнаа будаа болноо

Зочин
Зочин
2023-09-07 16:01

Фашист путлёр энгийн иргэдийг бөөнддөг болжээ, хууль дүрэм, ёс зүйгээ �##�дв�##� сөнөх замдаа орсоны шинж юм.

Холбоотой мэдээ

Back to top button