Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос анхны цөмийн хүчин чадалтай шумбагч онгоцоо танилцуулав

БНАСАУ хамгийн анхны цөмийн зэвсэг харвах чадалтай шумбагч онгоцоо баасан гарагт /2023.09.08/ танилцуулсан байна. Тус онгоцыг Солонгосын хойг болон Японы хоорондох усан хилд эргүүл хийх флотод хуваарилсан талаар Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлсэн юм.

Умардын удирдагч Ким Жон Ун лхагва гарагт /2023.09.06/ шумбагчийг үйл ажиллагаанд оруулах ёслолд оролцжээ. Тэрбээр тэнгисийн цэргийн флотоо цөмийн зэвсгээр тоноглох нь нэн яаралтай хэрэг гэж мэдэгдэн, тэнгисийн болон газрын хүчиндээ цөмийн зэвсгээр тоноглосон хэрэгслүүд нэмэхээ амласан байна.

Хойд Солонгосын Төрийн албаны телевиз шинэ шумбагчийнхаа талаар мэдээлэхдээ “Шумбагч онгоцыг ажиллагаанд оруулах ёслол нь БНАСАУ-ын тэнгисийн цэргийн хүчийг бэхжүүлэх шинэ хуудасны эхлэлийг тавьж өглөө” гэсэн юм. Тус улсын тэнгисийн цэрэг шинэ шумбагч онгоцоо Баатар Ким Кун Ок гэж нэрлэжээ.

Баатар Ким Кун Ок онгоцыг ямар пуужингаар зэвсэглэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус улс шумбагч онгоцноос харвах боломжтой баллистик пуужинг туршсан. Гэхдээ шумбагчаас харвах баллистик пуужинд багтах цөмийн цэнэгтэй хошуу бүтээж чадсан эсэх нь тодорхойгүй.

“Missile Defense Advocacy Alliance” байгууллагын ахлах судлаач Тал Инбар шумбагч онгоцны том далбаа нь баллистик пуужин хадгалах хүчин чадалтай мэт харагдаж байна гэжээ. Гэхдээ тэрбээр баллистик пуужин хөөргөж үзүүлэх хүртэл үүнийг мэдэх боломжгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button