Нийгэм мэдээ

Согтуудаа гэр бүлтэйгээ муудалцаж, цонхоор үсрэхийг завджээ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрны 9 дүгээр давхрын цонхоор 1 хүн унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 08-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:08 цагт очиход тус байранд оршин суугч иргэн А/31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, цонхоор үсэрч болзошгүй байсан тул дээврээс аврах олс ашиглан бууж, дотогш оруулан аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button