Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн сурвалжилгаЭдийн засгийн тойм, анализ

Монголд барих Хагас кокс-Эрчим хүчний үйлдвэр давирхайгаа Хятад руу экспортлохоос өөр сонголтгүй

...ҮРГЭЛЖЛЭЛ

Эхлэлийн хэсгийг уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу.

Агаарын бохирдлыг бууруулахаар хийн түлшинд шилжих хүртлээ ямартай ч хагас коксон түлшийг хэрэглээндээ ашиглахаас өөр замгүй болж буй. Хэдийгээр туршилт хэмээн нэрийдэх хэдий ч дэлхийн ямар ч улс орон туршилтын байдлаар л агаарын бохирдлоос салсан түүхтэй. Энэ замаар ч манай улс тойрч бус дайраад гарахаас өөр аргагүй.

Одоогийн нийслэлд 1.2 сая хүн амьдрахаар тооцоолж, хот төлөвлөлтийг хийгээгүй учраас л гэр хороолол нэмэгдэж, улмаар яндангаас гарах утаа нь агаарын бохирдлыг үүсгэх гол шалтгаан болоод буй.

Үүнээс ангижрахын тулд хагас коксыг хэрэглээндээ ашиглахаас өөр сонголтгүй хэмээн Эрчим хүчний сайд шийдсэн хэрэг. Сонгуулийн дараагаар ашиглалтад орно хэмээгээд буй Хагас кокс-Эрчим хүчний үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг нь хийж буй.

Тухайн үйлдвэр нь жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолж байгаа. 2023-2024 оны өвөл хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хагас коксоо урд хөршөөс импортоор авч буй. Тэгвэл үйлдвэр барьсны дараагаар түүхий эдийн үнийн өртөг 56.3 хувиар буурах буюу нэг тонн хагас кокс 525 мянган төгрөг болох урьдчилсан тооцоолол гарсан.

-Хагас коксын үйлдвэрлэлийн үе шат-

Өмнөх нийтлэлд нүүрс, хагас кокс хийгээд хагас коксон түлшийн ялгааг тайлбарласан. Тэгвэл энэ удаад хагас коксыг үйлдвэрийн аргаар хэрхэн гаргадгийг тайлбарлая.

Хагас кокс болон бусад бүтээгдэхүүн гаргаж авах төхөөрөмж

Дээрх зурганд харагдаж буй төхөөрөмж бол хагас кокс гаргаж авах төхөөрөмж. Гэвч энэ төхөөрөмж нь нүүрснээс зөвхөн хагас коксыг бус давирхай хийгээд хийг ч гаргаж авдаг юм.

Уг төхөөрөмжид түүхий нүүрсийг дээд талаас нь хийж, доороос нь 650-750 хэмээр халааж, жигнэдэг байна. Улмаар нүүрснээс гарсан хагас кокс нь доош тунаж үлдэх бол хий нь турбогоор дамжиж цахилгаан станцуудыг эрчим хүчээр хангадаг ажээ. Түүнчлэн хий нь цахилгаан станц руу хоолойгоор зөөвөрлөгдөх явцдаа хөргүүрээр дамжиж, хөрснийхөө дараагаар шингэн биет болж, давирхай бий болдог аж.

Товчоор тайлбарлавал энэ төхөөрөмж рүү орсон түүхий нүүрс хагас коксыг үйлдвэрлэснээр шахмал түлш гаргаж авч, хийгээр нь цахилгаан станцыг эрчим хүчээр хангаж, давирхайгаар нь биезин, дизель болон тос тосолгооны материал гаргаж авдаг ажээ.

-Хятад дахь ижил үйлдвэрүүдийн жишээ-

Доор дурдах хоёр үйлдвэр нь хоёул хагас кокс үйлдвэрлэдэг юм. Гэвч хагас кокс нь гол бүтээгдэхүүн бус дайвар бүтээгдэхүүн ажээ. Харин хий болон давирхайгаа голлох бүтээгдэхүүн хэмээн үздэг байна. Түүнчлэн дайвар бүтээгдэхүүн болох хагас коксоо дараагийн шатанд үйлдвэрийн бүтээгдэхүүн боловсруулахад ашигладаг ажээ.

НЭГТ. Шэнмү энержи девелопмент компани.

14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй эл компани нь нийт 1600 орчим ажилтантай. 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь нийт халаалтын дөрвөн төхөөрөмжийг ажиллуулдаг ажээ.

Дээрх хэмжээний хагас коксыг үйлдвэрлэхийн тулд нийт 30 КВт цахилгаан зарцуулдаг байна. Харин хагас коксноос жилд 50 МВт эрчим хүч гаргаж, цахилгаан станц халаадаг ажээ.

Түүнчлэн дээрх хэмжээний хагас коксыг үйлдвэрлэхдээ 60-80 мянган тонн давирхай үйлдвэрлэдэг байна.

Тухайн компанийн хувьд 2006 онд үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг тооцоолоход 250 сая юаниар тооцоолжээ. Ингэхдээ зөвхөн хагас коксны үйлдвэр бус дэргэдээ химийн үйлдвэрээ ч хамтад нь байгуулсан аж. Тухайн үед нэг юань 147 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд ийм хэмжээний үйлдвэр барихад 36.7 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг.

ХОЁРТ. Ван зонг вэй еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компани.

24 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй тус компани нь нүүрс угаах, химийн болон хагас кокс гаргаж авах бүхий л үйлдвэрүүдээ цогцлоожээ.

900 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай угаах үйлдвэртэйгээс гадна 150 мянган тоннын хүчин чадалтай дөрвөн халаах зуухтай хагас коксны үйлдвэртэй юм. Түүнчлэн давирхай, эрчим хүчээ боловсруулах химийн үйлдвэртэйгээс гадна өөрийн үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүн болох шорлогийн нүүрсийг хагас коксоороо үйлдвэрлэдэг байна.

Мөн энэ оны эхний найман сарын байдлаар үйлдвэрлэсэн эрчим хүчнээсээ нийт 60 сая юанийн борлуулалт хийжээ. Харин шорлогийн нүүрсээ экспортлохоос гадна дотоодын 30 мянган салбар дэлгүүртээ борлуулдаг байна.

Тэгвэл энэ хэмжээний үйлдвэртэй болохын тулд тухайн компани 600 сая юанийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Тухайн үеийн ханшаар бодож үзвэл 88-90 тэрбум төгрөгийн зардлаар босгосон гэсэн үг.

Дээрх компаниудын жишээгээс харвал бид ядаж л дотоодынхоо шорлогийн нүүрсийг ч импортоор авахгүй байх боломж ч бүрдэх зураглал бий.

-Монголд барих Хагас кокс-Эрчим хүчний үйлдвэрийн өртөг-

Манай улсад барих үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайд түшиглэн барихаар төлөвлөж байгаа. Нийтдээ 600-650 мянган тонн хагас коксыг нэг жилд гаргаж авах хүчин чадалтай бол 42-47 мянган тонн давирхайг гаргаж авна гэж тооцоолж байна. Түүнчлэн жилд 10-50МВт хийг цахилгаан станцын эрчим хүчид ашиглахаар тооцоолсон гэх.

Энэ хэмжээний үйлдвэрийг барихын тулд 242.4-523.6 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.

Сануулах нэг зүйл нь эл үйлдвэр нь дээрх Хятадын үйлдвэрүүдийн адил дэргэдээ химийн үйлдвэргүй юм. Зөвхөн хагас кокс гаргаж авах үйлдвэр билээ.

Манайх шиг түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэггүй газарт үйлдвэр барих өртөг нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс ч үйлдвэрийн хөрөнгө оруулалт өндөр байгаа хэрэг. Түүнчлэн томоохон хэмжээний төсөл тул хөрөнгө оруулагч богино хугацаанд ашиг хүртэнэ гэж үгүй. Дунджаар 7.74 жилийн хугацаанд л хөрөнгө оруулалтаа нөхөх билээ.

-Давирхайгаа экспортлохоос өөр сонголтгүй-

Монголд цогцолбор үйлдвэр барихгүй гэдэг нь ч тодорхой болсон. Энэ нь нүүрснээс гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах хэдий ч нэгийг нь дайвар болгон орхигдуулж байгаа хэрэг.

Нүүрснээс гаргаж авах хагас кокс болон хий нь манай голлох бүтээгдэхүүн болох бол давирхай дайвар бүтээгдэхүүн болно гэсэн үг. Үйлдвэр ашиглалтад орвол 47 мянган тонн давирхайг хэрхэх нь тодорхойгүй. Учир нь давирхайг боловсруулж, дараагийн шатны бүтээгдэхүүн болгох үйлдвэрийг манайд барихгүй юм.

Үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн тул давирхайг хөрсөнд булж огтоос болохгүй. Хор хохирлын хэмжээ нь их болохоор тэр. Тиймээс үүнд ганцхан гарц бий. Экспортлох. Ингэхдээ урд хөрш рүү экспортлохоос өөр замгүй.

300 орчим хагас коксны үйлдвэртэй тус бүс нутагт манай улсаас давирхай худалдан авах шалтгаан байхгүй. Гэсэн хэдий ч бидний зүгээс тодорхой алдагдлыг нөхөхийн тулд зах зээийн үнээс нь хямд үнээр давирхайгаа экспортлох боломжтой гэсэн үг юм. Харин Хятадын талд үйлдэрээс гарч буй үнээс нь хямд өртгөөр манай улсаас давирхай худалдан авах нь ашигтай байх хэрэг.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар манай улсад хагас коксны үйлдвэрийн дэргэд химийн үйлдвэр баривал дэлхийн чиг хандлагаас хоцрох магадлал өндөр ажээ. Учир нь үйлдвэр ашиглалтад орох хугацаанд дэлхийн бусад үйлдвэрүүд дараагийн шатандаа хэдийн орсон байх юм. Тиймээс давирхайг боловсруулах химийн үйлдвэр барих нь олон жилийн өмнө манай улсад байсан хагас коксны үйлдвэр шиг алдагдалтай байх эрсдэлтэй хэмээн үзэж байгаа ажээ. Харин одоогоор давирхайг хэрхэхээ шийдээгүй байгаа гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-11 10:27

Жаахан юм уншиж байж бага ч болсон ойлгоцтой болоод юм бич. Битгий Данх шиг хүний бэлдэж өгсөн юмыг ч уншиж чадахгүй сүгнүүдийн тоонд орооч. Туурга тусгаар улсын 232 жилийн ой гэж гуцсан шүү. Наад давирхай чинь химийн үйлдвэрийн чух�##� түүхий эд .Зөв гэрээ хийвэл хятадууд булаац�##�даад авна. Гуйж өгөх юм ярьжаан. Гуцаарай

Зочин
Зочин
2023-09-11 11:48

Энэ ч үлгэр болоод дуусах биз.

зочин
зочин
2023-09-11 12:19

Саяхан Эрчим хүчний яамны дарга нар Хятад компанийн зардлаар урагшаа явцгаасан. Тэд ийм бизнес олж ирж дээ. Тархи уга�##�т нь эхэлж байгаа юм бна. Зуучлагч болон нийлүүлэгч нь бэлэн байгаа гэсэн. Улсын мөнгө уйлдаггүй киноны дараагийн анги.

Зочиннн
Зочиннн
2023-09-11 17:05

Ямар ядуу монгол хэлтэй сэтгүүлч сэтэртэй монш бэ. Бичсэн өгүүлбэр болгон нь "буй" гэж төгсөх юм. Монгол хэл үгийн арвин сантай. Одоогийн сэтгүүлч сэтэртэнүүд эх хэлийг маань устгаж байна шүү.

Зочин
Зочин
2023-09-11 18:33

1600 хүн ажиллаж жилд 600 мянган тонн коксыг 30квт эрчим хүчээр үйлдвэрлэнэ гэж ойлголоо.Ажилчдыг нэг хоногт хооллоход 30квт эрчим хүч бараг л хүрэлцэхгүй дээ.
ЕБС-ийн 8-р ангийн физикийн ном унших хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-09-12 08:31

Usnii nuuts bagatai ornii toond ordog usgui Mongol bolj baixad gol dotor xoroolol barix zuvshuurul ugdug ene dampuu zasag xymyysee ch xamgaalj chadaxgui baij xymyys deeree turshilt xiix, ximiin uildver barina gej tenegteed xereggui. Gadaad oron xyn deeree turshilt xiideg ch gex shig. Teneg yum. Ta nar ingej xamaagui xiixgui za yu. Uvsad ter turshiltaa xii. Xotod bol xereggui. Durakuud.

Найдан.Ц
Найдан.Ц
2023-09-16 18:52

"Үйлдвэрийн дэргэд химийн үйлдвэр барив�##� дэлхийн чиг хандлагаас хоцрох магадл�##� өндөр ажээ" гэдгийг юу гэж ойлгох вэ, ер нь наана чинь мэргэжлийн бус тэнэг цэцэрхэл, тулг�##�тууд их байна. Хэнд зориулсан мэдээлэл юм бол доо

Зөвлөх инженер
Зөвлөх инженер
2023-11-11 09:44

Энэ үйлдвэрийн технологийг анх сонсоод ЭХЯ-ны асууд�##� хариуцсан хүмүүст мэргэжлийн хүний хувьд буруу технологи байна. Сүүлийн үед дэлхий даяар давирхайтай технологиос татг�##�зсан түүний оронд давирхайгүй технологийг хэрэглэх хэрэгтэй гэж хэлэхэд миний үгийг аваагүй юм даа. Давирхайгүй технологи гэдэг нь тэр давирхайг рецикл хийгээд түлш болгон ашигладаг, ингэснээр эдийн засгийн хувьд илүү ашигтай болно, мөн тэр үед ялгарсан дулаанаар цахилгааны үйлдвэрлэлийн хэмжээг маш ихээр нэмэгдүүлэх давхар ашигтай байдаг юм. Мэргэжлийн бус хүмүүсээр төслөө хийлгээд бай монголчуудаа, тэд ингээд монгол улсын бүх боломжийг үгүй хийгээд байгаа юм даа. Технологио зөв сонгосон бол эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай, дээрээс нь зөндөө илүү цахилгаан үйлдвэрлэх боломжтой байлаа. Одоо өөрийнхөө давирхайг яааж д�##�д оруулъя гэж байгаа Хятад наад давирхайг чинь авлаа юу. Авсан ч наад үйлдвэрт чинь ашиггүй байх болно. Учир нь давирхай хортой, боловсруулахад түвэгтэй, өндөр зард�##�тай учир химийн хаягд�##� шиг болчихдог. Эрдэнэтийн хагас кокс, МАК-ийн хагас коксын үйлдвэрүүд зогссон том ш�##�тгааны нэг нь даваирхайны асууд�##� байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button