Танд хэрэгтэй

Хоёр өдөр дараалж, хоёр цаг дутуу унтахад ажлын гүйцэтгэл буурдаг

Нойр дутуу байх нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

1-2 өдөр дараалан хоёр цаг дутуу унтахад, сэтгэл санаа өөрчлөгдөж, ажлын гүйцэтгэл бага зэрэг буурдаг байна. Энэ үед хүн уцаарлангуй болж, тэвчээртэй байдал буурна.

3-4 өдөр дараалан 2 цаг дутуу унтахад, сонор сэрэмж алдагдана, анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болно. Ажлаа хийх, жолоо барихад ихээр ядарсан байдаг.

24 цаг огт унтахгүй байх үед, аливааг зохицуулах чадвар буурна. Богино хугацааны ой санамж алдагдана. Эргэн санах эсвэл үүрэг даалгавар ойлгох чадвар буурна. Анхааруулах дохио, замын тэмдэг зэргийг анзаарахгүй. Шийдвэртээ үнэлгээ өгч чадахгүй. Алдаагаа давтах эрсдэлтэй.

48 цаг огт унтахгүй байх үед, богино унталт үүснэ. Хий юм харах зэрэг өөрчлөлт илэрч болно. Аюулаас зайлсхийж чадахгүй болно. Ноцтой осолд орох эрсдэл үүснэ.

Маш их ядарсан үед “богино унталт” буюу хэдхэн хором хүчтэй нойронд автаж нүд анилдах өндөр эрсдэл бий болдог. Энэ үед жолоо баривал осолд өртөх эрсдэл нэмэгддэг.

Судлаачид жолоочийн нүд 1 удаа анивчих агшинд 500 метр замыг туулдаг болохыг баталсан байдаг. Тэгвэл ядралттай хүн жолоо барихдаа эрүүл хүнтэй харьцуулахад илүү олон удаа нүдээ анивчдаг бөгөөд энэ нь эрсдэл төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

Иймд та маргааш жолоо барьж явах нь тодорхой бол шөнийн нойроо заавал хангалттай хугацаагаар авч, бүрэн амарч байх зарчмыг баримтлаарай.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-09-11 09:33

Хэхэх манайд бол энэ хамаагүй шд . Харуул хамга�##��##�т хийдэг хүмүүс ажлын байран дээрээ бүтэн 7 хоног ч ажилдаг санд�##� дээрээ суугаа камер ажиглаастай . Багадаа 48 цаг , 24 цаг камер хянаад сууж байдаг тийм үе байдаг хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэж явдаг . Тэгээд хэлэх гэхээр чиний хийх ёстой чи өөрийгөө зохицуулах ёстой гэдэг шд .Ганц харуул хийхээс гадна , сантехник , цахилгаа, зөөх гэх мэт зүйл хажуугаар хийдэг шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button