Ж.Хатанбаатарын МҮДЭБ-аас болж Олимпод цагаан туган дор орох эрсдэл нүүрлэлээ

Дахиад л допинг. Гэвч энэ удаад агуулгаараа өргөн хүрээг хамрахаар байна. Өргөн хүрээ гэдгийг тодорхойлбол дэлхийн хэмжээнд Монголын нэр шавартай хутгалдах эрсдэлтэй гэсэн үг.
Дэлхий дахинаа спортын салбараа допингоос хамгаалах томоохон аян өрнөж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч улс орнуудад ВАДА-гаас хатуухан шалгуур тавьж, алдаагаа засах хугацааг олгосоор.
ВАДА бол 1999 онд байгуулагдсан Дэлхийн допингийн эсрэг холбоо юм. Тэдний хоёр төлөөлөгч манай улсад ирэх үедээ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг удаа дараа зөрчил гаргаж, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлээгүй гэх анхааруулгыг өгч, дүгнэлтээ танилцуулсан байдаг. Ингэхдээ манай улсад алдаагаа засах нэг сарын хугацаа өгсөн нь энэ сарын буюу есдүгээр сарын 22-ноор дуусгавар болох ажээ.
ВАДА-гийн төлөөлөгчид ирэх үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагынхан хүлээн авч уулзахдаа сэтгүүлчидтэй уулзуулаагүйгээс гадна, мэдээллийн талаар олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулаагүй. Ихэд нууцалж, уулзалт хийсэн тэдний хувьд хожим Үндэсний их баяр наадмын шөвгийн 32 бөхөөс нэгнийх нь шинжилгээний хариунаас допинг илэрсэн талаар мэдээлэхдээ сэтгүүлчдийн ВАДА-тай холбоотой асуултанд ч хариулт өгөөгүй юм.
ВАДА-гийн илрүүлсэн зөрчил гээч нь угтаа бол үндэсний бөхтэй холбоотой хэрэг. Монголд үзүүр түрүү, шөвгөрсөн бөхчүүдийн шагнал нь бага хэдий ч үүнийг дагалдан ирэх шагнал, нэр алдар нь өндөр. Тиймээс ч ядаж нэг удаа түрүүлж, цол авахад л тухайн бөхийн алдар хийгээд хөрөнгө нь шууд өсдөг тогтолцоотой. Тиймээс ч допингийн хэрэглээ буурах нь юу л бол.
Харин эл асуудалд холбогдох байгууллагууд нь дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа явдал нь манай улс 2024 оны олимпод ороход эрсдэл үүсгэж байгаа юм. Энэ талаар спортын тайлбарлагч С.Шижирбат "ВАДА-гаас гаргасан дүгнэлт дэх алдаагаа засахгүй бол манай улс 2024 оны Парисын олимпод өөрийн нэр дээр орж чадахгүй. Монголын төрийн далбаа мандахгүй, төрийн дуулал эгшиглэхгүй нөхцөл байдал үүсэж мэднэ" хэмээлээ.
М.Бадарчийн допингтой холбоотой асуудал сөхөгдөхөд ч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага дорвитой тайлбар өгч байгаагүй. 16 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан эл байгууллагыг элэгний эмч Ж.Хатанбаатар удирдаад хэдийн 13 жилийн өнгөрөөлөө. Энэ хугацаанд эл байгууллагын нэр хүнд дотооддоо төдийгүй гадаадад унаснаас ахисан зүйл лав ажиглагдсангүй.
Харин Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага эл асуудалд хэрхэн хандаж байна вэ. ВАДА-гаас өгсөн алдаагаа засах хугацаа дуусахад 11 хоног үлдсэн ч холбогдох байгууллагууд энэ талаар ямарваа нэгэн мэдээлэл өгөхгүй байсаар. Монголын үндэсний олимпын хороо энэ асуудлаар мэдээлэлтэй байгаа эсэх нь эргэлзээтэй. Аль ч талаасаа энэ асуудлыг сөхсөнгүй, байр сууриа илэрхийлсэнгүй. 2024 оны Парисын олимпод манай улс ямар статустай оролцох вэ.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу ф�####�г �##�аачээ
хатанбаатараа чи �######� чи новш
Эмнэлэг нь хог, өөрөө ч новш юм даа
Сэтгүүлчдийг уулзуулж яахын.Бүхнийг мэдэгч Үнэрээ бгаа биз дээ
ИЙМ асууд�##� гарч байхад төр засаг яар�##�тай арга хэмжээ авмаарсан. Спортын сайд санаачлагатай ажлах хэрэгтэй байна. ЭНЭ тоглоом биш шүү.
Монголыноо доройтуулах зорилго агуулдаг байгууллагын дарга гэж ойлгов.
Допингын эсрэг төв гэдэг энэ байгууллага нэг л их нууцлаг байгууллага Бөхиин холбооны Маг�##�жав хэдэн жил уулзах хүсэлт тавиад уулзаж чадахгүй байгаа гэж ярьсан Олон ниитэд ямар нэгэн мэдээлэл өгдөггүй Мэдээлэл өгөөч гэхээр нэг их л хууль дүрэм ярьдаг Гэвч тиим их нууц юмуу гэхээр нөгөө нууцыг нь Өнөрөө мэдээлчихдэг Дандаа л түрүүлэх зиндааны бөхчүүд допинг илэрлээ гэнэ Эсвэл энэ байгууллагынхан допинг хэрэглэчих бид нар арг�##�на гэдэг эсвэл сайн бөхчүүдииг хэн нэгнии захи�##�гаар допинг хэрэглэсэн болгодог байх гэж хардмаар Учир нь иим сайн бөхчүүд шинжилгээ авдаг илрэнэ гэдгииг мэдсээр байж допинг хэрэглэж өөриигөө хорлож яах юм Яаж ч бодсон иим л санагдаад байгаа юм
Ийм ноцтой асууд�##� гараад бхад Спортын эрхэм сайд БАТ-ЭРДЭНЭ АВАРГА ТА ХАА, юу хийж явна аа?
Gaitai ym beee!!! Iim baliar ymiig bolih heregtei shdeee,
Энэ Хатанбаатар гэдэг хүнийг сайн ш�##�гах хэрэгтэй юм биш үү. Дандаа асууд�##� дагуулдаг. Ер нь шун�##�тай хүн шиг харагдаад байдаг. 1 жишээ гэхэд Гачууртын хойд аманд энэ хүний газар гэж гол модтой нь хаша�##�сан их газар харагддаг. Спортын асууд�##� хариуцсан сайдаасаа эхлээд холбогдох �##�бан туша�##�тнууд ажлаа хийх цаг болсон юм биш үү. Энэ т�##� дээр төрийн өндөрлөгүүд ч
Монголын эсрэг үйлдэл хийсэн хүнийг яах ёстой вэ???????
энэ бас уу