Гадаад мэдээДЭЛХИЙ

Суданы нийслэлд агаарын цохилт өгсний улмаас 40 хүн нас баржээ

Суданы нийслэл Харкум хотын өмнөд бүсэд оршдог худалдааны төвд тус улсын арми агаарын цохилт өгч, 40 хүн нас барж хэд хэдэн хүн гэмтсэн байна. Дөрөвдүгээр сараас хойш “Rapid Support Force” нэртэй зэвсэглэсэн бүлэг болон Суданы Зэвсэгт хүчний хооронд иргэний дайн үүссэн.

Дайтаж эхэлснээс хойш орон сууцны бүсүүдэд агаарын цохилт өгөх нь ихсэж, сүүлийн 5 сарын турш байлдан, гал зогсоох хэлэлцээ хийх эсэх нь тодорхойгүй байна. Олон сарын байлдааны эцэст Хартум хотод үлдэн, амьдарч байгаа хүмүүс нүүн шилжих санхүүгийн бололцоогүй,  ийм учраас өдрийн цагаар ажил хийдэг юм.

“RSF” халдлагын дараа Суданы армийг буруутгасан байна. Харин Суданы Зэвсэгт хүчин агаарын цохилт өгөөгүй, “RSF” бүлэг бөмбөгдсөн гэж мэдэгджээ. Тус улсын армийн генерал Набил Абдаллах “Reuters” агентлагт хэлэхдээ “Бид зөвхөн дайсны цугларсан эсвэл байрлаж буй газарт агаарын цохилт өгдөг” гэсэн байна.

Хартум хотын өмнөд хэсэгт эмнэлэг ажиллуулдаг “Médecins Sans Frontières” байгууллага мэдэгдсэнээр өглөөний 07:00 минутын орчим Горро захад агаарын цохилт өгч 60 хүн бэртсэн аж. “MSF”-ийн яаралтай тусламжийн зохицуулагч Мари Бертон “Хартумд бараг зургаан сарын турш дайн үргэлжиллээ. Гэсэн хэдий ч манайд ажиллаж буй сайн дурын ажилчид аймшигт байдлыг хараад цочирдож байна” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button