Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Крис Эванс найз охинтойгоо гэрлэжээ

Холливудын алдарт жүжигчин Крис Эванс найз охин Алба Баптистатай хуримласан байна. “E!”, “Page Six” болон “PEOPLE” сэтгүүл тэднийг Массачусетс мужид хуримын ёслолоо хийсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр ёслол цомхон болж, Эванстай “Marvel” студийн кинонд хамт тоглож байсан жүжигчин Жереми Реннер, Роберт Дауни Жуниор болон Крис Хемсворт нар оролцсон байна. Ёслолын аль болох нууц орчинд хийхийг хүссэн тул зочид нууцын гэрээнд гарын үсэг зурж, утсаа хураалгасан юм.

“Page Six” сэтгүүлд нэгэн зочин хурим хөл хорио дунд явагдсан ч сайхан болж дууссан гэж хэлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар тэд 2021 онд анх танилцаад, нэг гаруй жилийн өмнөөс үерхэж эхэлсэн байна.

26 настай Алба Баптиста нь “Netflix” компанийн “Warrior Nun” киногоороо дэлхийн тавцанд гарсан жүжигчин юм. Тэрбээр Португал улсын Лисбон хотод1997 онд мэндэлжээ. Баптиста “A Impostora”, “Filha da Lei”, “A Criação”, “Jogo Duplo”зэрэг Португалийн хэд хэдэн алдартай кино, телевизийн шоунд тогложээ.

Эх сурвалж: Elle, Unilad

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button