Нэг дороос | Нийт шүүгчдээс татгалзсан Б.Ганхуягийн хүсэлтийг шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа

"Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ 09.00 цагт товлогдсон билээ. Энэ тухай үйл явдлын мэдээллийг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 15.00 цаг
Ерөнхий шүүгч Б.Халиун: Шүүгч нарын зөвлөгөөний хуралдааны Ерөнхий шүүгч би өөрөө даргалан явуулсан. Долоон шүүгч хуралдаж, татгалзлыг хүлээн авахаас татгалзсан. Миний бие тайлбарыг хэлж, гомдлыг танилцуулсан. Тиймээс нийт шүүгчдээс татгалзаж байна гэж ойлгох нь зөв үү" хэмээн асуулаа.
Шүүгдэгч Б.Ганхуяг: Зөв
Ерөнхий шүүгч Б.Халиун: Нийт шүүгч нараас татгалзсан хүсэлт гаргасан учраас хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлаж байна" гэлээ.
НЭМЭЛТ: 14.40 цаг
-Б.Ганхуяг: Намайг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлчих гэсэн. Би хэрэг хүлээж чадахгүй-

Үдээс хойш 14.30 цагт эхэлсэн хуралдааны эхэнд шүүгдэгч Б.Ганхуяг эхлээд үг хэллээ.
Тэрбээр "Хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэнд баярлалаа. Гэхдээ үүнтэй адил ялын тогтоол бас бичигдчихсэн байх. Бие даан тунгалаг байх ёстой. одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирэх гэж байна. Би гуравхан зүйл ярих гэж байна. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл бий. Гэхдээ бүгд хүмүүсийг танилцуулсан асуудал. Миний бие Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүн болон шүүгч Б.Халиун таныг золиослох гэж байна. Би итгээд танд үгээ хэлмээр байна.
Нүүрсний том толгойлогч Т.Аюурсайхан юм уу. Надтай хальт найзалсны төлөө энд суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя. Бүгдийг нь буулгаад ир.
Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, хил гааль, тендер хаана байгаа юм. БИ АТГ-т бүгдийг нь хэлсэн шүү дээ. Ингээд дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг тохчхоод өөрсдөө алд нь үлдэх юм уу. Тэрэнд нь би хамааралгүй байхгүй юу даа. Ч.Хүрэлбаатар бил үү, Эдийн засаг, хөгжлийн сайд Солонгост орд зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичих юм уу. Өө, тэгвэл бүгдийг нь бичээд аваад ир л дээ. Эцэггүй хүүхдүүд байвал бүгдийг нь над дээр биччих.
Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлийнхэн гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн, жагсаал яаж санхүүждэг, яамдаас хэдийг авдаг гэдгийг бүгдийг нь яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Яагаад гэвэл араас нь хэрэг үүсгээд дараа нь намайг дуудах гээд байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажилласан. Нүүрсийг надаас өөр мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрс яриад байгаа юм.
Та дахиж эчнээгээр битгий хүний эрхийг зөрчөөрэй. Би танаас гуйж байна. Та бид хоёр нэг төгсөлт. Хуульчдын мөн чанар гэж бий. Маш их хүндэлж явдаг, шүүгчдийг. Ийм зүйл битгий хийгээч ээ.
Намайг жагсаалаар энд оруулж ирсэн. 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаарахнаа байна. Есөн сар. Яахав байлга. Намайг гаргах юм бол маш олон хүниий зүрх зогсох гээд байна. Гадаа гаргаж үг хэлүүлэхгүй байна. Ганц боломж нь энэ байна.
Ерөнхий шүүгч Б.Халиун та энд байгаад байгаа учир би юу ч ярихгүй. Угаасаа ялын тогтоолыг биччихсэн юм байна. Намайг ингээд хэлэхээр маргааш баахан хэвлэлийн хурлууд болно. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү. Тэр нүүрсний хэргийн эзэн шүү. Хамгийн их муулж байгаа хэвлэл, хамгийн их мөнгө авсан байгаа. Миний үсний засалтыг хүртэл муулаад явж байгаа юм. УИХ тэр чигээрээ над руу дайрлаа. Засгийн газар ч тэр чигээрээ дайрлаа. Нам, эрх баригчид, хэвлэл, хар масс хүртэл дайрлаа.
Үзэн ядалтан дунд би сая есөн сар байлаа шүү дээ. Би чив чимээгүй байсан. Яагаад намайг яриулахгүй байгаа юм. Яагаад намайг эндээс гаргахгүй байгаа юм. Жагсаал гэж оруулж ирээд есөн сар байлгачхаад дахиад хорих юм уу. Яагаад гэвэл тэд айж байгаа учраас тэр.
Тиймээс би Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төр болгох гээд явж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Адилхан хоёр талаасаа жүжиг найруулъя. Хэн нь ил явах уу, хэн нь далд явах уу гэдгээ яръя.
Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг "Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлчих" гэсэн. Би нэг ч хэрэг хүлээж чадахгүй. Тийм учраас би шүүгчээс татгалзаж байна" хэмээлээ.
НЭМЭЛТ: 10.15 цаг
-11 хүнийг шүүх хурлыг урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл хойшиллоо-
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 цаг хүртэл түр хойшиллоо.
Учир нь, шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан юм.
Шүүгчээр Б.Халиун, улсын яллагчаар Ц.Шагдар, Д.Даваадорж нар оролцож байна.
Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр 23 хүн ажиллаж байна. Тодруулбал, Л.Очбаяр, Ц.Бямбадорж, Ж.Болдбаатар, Б.Даваажанцан, П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, н.Батжаргал, Б.Дашдорж, О.Баярбаясгалан, Б.Отгонжаргал, О.Сайнгэрэл, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Д.Нямдорж, Б.Мөнхбат, Г.Ганцэцэг, Г.Наранбаатар, Б.Батжаргал, Ч.Баяртуул, Ц.Нямдорж, С.Саруултөгөлдөр, С.Дэлгэрмаа, Н.Цэцэгмаа нар ажиллаж байна.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир: Шүүгчээс татгалзахгүй, хуралдаанаа үргэлжлүүлэхийг хүсэж байна-

Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир: "Хамгийн анх 2023 оны наймдугаар сарын 04-ны өдөр мэдээлэл гаргахдаа "нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэрэг" гэх мэдээлэл гаргасан. Мөн наймдугаар сарын 30-нд ч адил. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүрсний гэж тодотгоод байгаа нь өөрөө буруу. Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлтээ гаргалаа. Т.Аюурсайханы хувьд татгалзахгүй. Шударга шийдэх байх гэсэн хүлээлттэй байна. Тиймээс "Өнөөдөр хуралдааныг үргэлжүүлж өгөөч" гэсэн хүсэлтэй байна" гэлээ.
НЭМЭЛТ: 09.50 цаг
-Прокурор: Б.Ганхуяг шүүгчээс татгалзах үндэслэлээ тайлбарлаж чадсангүй-
Прокурор: Өнөөдөр гэм буруугийн тухай шүүхгүй. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг. Яллагдагч Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж байгаа юм байна. Гэвч үндэслэл бүхий байх ёстой. Үндэслэлээ тайлбарлаж чадсангүй" гэлээ.
НЭМЭЛТ: 09.40 цаг
-Б.Ганхуяг: 40 их наядын хохирол байхгүй, хэрэг тохох гээд байгаа юм уу-

Урьдчилсан хэлэлцүүлгийн хамгийн эхэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг дараах зүйлийг ярив.
Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанд 11 хүнд холбоотой хэргийг урьчдилан хэлэлцэж байна. Хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Үүнд нэг шанага ч нүүрстэй холбоотой асуудал байхгүй. Анх 2023 оны 12-р сарын 08-ны өдөр намайг анх цагдан хорьсон. Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр "жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн" гэдэг үндэслэл дурдсан байсан. Есөн сарын хугацаанд нэг ч үг асуугаагүй, мэдүүлэг аваагүй. Энэ хавтаст хэрэг дотор жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй. Гэтэл араас нь нүүрсний хэрэг гэгчийг сөхөж гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50, 60 хүнээс мэдүүлэг авсан. Тэднээс нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг ард үлдсэн. Хаана явааг би мэдэхгүй.
Харин одоо хоёр хүний танилцуулсан, хөрөнгө оруулсан асуудал. Би танилцуулсан учраас хэрэг болгож, надад хэрэг хилсээр тулгаж байна. Тиймээс өнөөдөр үүнтэй суу, түүнтэй суу гэдэг асуудлыг прокурор итгэлгүйгээр яриад сууж байна.
Одоо УИХ дээр нүүрсний ажлын хэсэг байгуулагдсан байна. Тэд байнга нүүрс ярьж байна. Тэгсэн мөртлөө надтай холбоотой юу ч яригдахгүй байгаа. Цагдан хоригдсоор надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гарсан байна. Үүний есийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Энэ есөн захирамж хууль эрхзүйн хувьд нэлээн асуудалтай. Яллагдагч миний эрхзүйн асуудлыг дордуулсан. Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж үзэж байна. Магадгүй таны хэрэг ч АТг-т шалгагдаж байж магадгүй. Би шалгуулах эрхтэй.
2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн эсэх асуудал, АТГ-ын тогтоол зэрэг нь дандаа зөрүүтэй. Гадуур яригдаад байгаа 40 их наяд төгрөгийн хохирлын асуудал байхгүй. Гэтэл энд хоёр гурван хүний маргааны асуудал бий. Өөр хүмүүсийн хэргийг тохох гээд байгаа юм уу" хэмээлээ.
Б.Ганхуяг ийн хэлж, шүүгчээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
ЭХЛЭЛ: 08.00 цаг
-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно-

"Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.12/ болно.
Шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаатарын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилж, есдүгээр сарын 12-н болсон. Энэ дагуу өнөөдөр болно.
-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний хамаарал-
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай тэдний хамаарал бүхий есөн хүн шүүгдэх билээ. Тодруулбал,
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, түүний дүү Т.Түвшинбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Даваадорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр нар.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр П.Бадамханд, “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, иргэн О.Угтахбаяр нар.
-Т.Аюурсайханы хүсэлтээр шүүх хурлыг нээлттэй явуулах боломжтой-
ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан “Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Өнгөрсөн хугацаанд эх орон ард иргэдийнхээ талд зогссон нь олон дайсантай болгосон байна. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Түүний хэлсэний дагуу шүүх хурлыг нээлттэй явуулах боломж бий юу.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах:
1.Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
Тэгэхээр улсын төсөвт хохирол учруулсан, олон нийтийн мэдэх эрх гэдэг үүднээс хаалттай явуулаад байх шаардлагагүй, нээлттэй шүүх боломж эл заалтаас харагдаж байна.
АТГ-аас 138 иргэн, албан тушаалтан, хоёр хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 21 яллагдагчид нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад явуулчихсан. Одоо нэг л яллагдагч хоригдож байгаа юм байна.
Бидний бэлтгэн хүргэсэн Эхлээд шүүгдэх 11: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр ба эхнэр, дүү, найз, туслах нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эд нар яаж баяжсан хүмүүс вэ.Гэрээс нь �##�тан морь ч гарч байх шиг яаж вэ...өнөөдөр жүжиг тавиулах гэж байгаа биз дээ Нянбаатараа та нар �######�аач д�##�д орооч
Аюурсайхан бод идсэн боохой шиг л энэ муусайнууд хуцаж л байдгийн гэсэн янзтай ямар пээдгэр юм бэ
НҮДНИЙ БУЛАЙНУУД А НАР БОЛ
Юунд бурууутай гэдгээ мэдмээр байна ч гэх шиг арай2
Ганхуяг бол би бараг хамгийн гэм буруугүй нь гээд л өөрийгөө хаацайлаад л байна
Хулгайч шоронд байх ёстой
Нүүрс хулгайлаагүй нь шүүхээр яваад жинхэн хулгайчид нь ард үлдчихлээ гээд гомдолдоод байгаа юм байна гэж ойлгогдоод байна.
Tsag hojij usnaas huurai garah argaa hergelj bnaa ene muusain g###gnuudiig shuud ustagmaar bna
Ene bagaasaa ouytan bhdaa avilgal avaad surzan,ih baliar zaluusht
Hyataduudaas asuugaach,bugdiin heleed ugnu,bas shuugchiig hundeldeg gechihjee
Ганхуяг үнэхээр мэдэж байгаа бол шууд хэлэх хэрэгтэй.Хэрэв нуув�##� хуулийн хариуцлага нэмэгдэнэ.Хэрэв худлаа хэлбэл бас л хуулийн хариуцлага хүлээнэ.