"Шунхлай", "S'Outlets"-ийн асуудал шийдэгдлээ. "Акуа Гарден"-ыг буулгах ажил ямар шатандаа байна вэ

Энэ намар өрнөж буй олны анхааралд буй сэдвүүдийн нэг бол нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын нэр бүхий гурван байгууламжийг албадан буулгах шийдвэр юм. Тодруулбал, олны авлига хороолол хэмээн нэрийдсэн "Акуа Гарден", "Шунхлай" ШТС болон "S'Outlets" дэлгүүрийн барилгууд билээ.
Хотын даргын албадан буулгах захирамж гараад хэдийн гурван долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Тэгвэл энэ хугацаанд юу болов.
НЭГТ. "Шунхлай" ШТС нүүхээр шатахуунаа зөөвөрлөж дууссан.
Алтай хотхон дагуу байрлах "Шунхлай" ШТС Засаг даргын захирамжийг хамгийн эхэнд биелүүлсэн билээ. Тодруулбал, тэдний хувьд газрын доор байрлуулсан шатахуун хадгалах савнаасаа хэдийн шатахуунаа юүлж дууссан байдаг.
Гэвчиг шатахуун хадгалах саваа өнөөдрийг хүртэл гаргаж аваагүй бөгөөд үүний тулд тодорхой хугацаанд зам хаах шаардлага үүсэж байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдэнд эхний ээлжинд нүүх газрыг нь санал болгосон хэдий ч ШТС барихад тохиромжгүй газар байсан гэх мэдээллийг өгсөн юм. Одоогоор эцсийн байдлаар хаана газар өгсөн нь тодорхойгүй боловч тус ШТС нүүхээр болсон билээ.
ХОЁРТ. "S'Outlets" дэлгүүр орчмын төмөр чингэлгийг буулгав.
"Шунхлай" ШТС-ын дараагаар үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга болох "S'Outlets" дэлгүүр орчмын төмөр чингэлгүүдийг буулгаж эхэлсэн билээ.
Тодруулбал, зөвшөөрөлгүй хашсан 4000 м2 талбайг чөлөөлж, нийт гурван ширхэг барилга, 14 чингэлэг хамарч байгаа. Улмаар албадан чөлөөлөх ажлыг одоогоос долоо хоногийн өмнө эхлүүлсэн байдаг. Өмнө нь өгсөн газар чөлөөлөх тухай шаардах хуудасны хугацаа дууссан тул ийн албадан чөлөөлж байгааг мэдэгдсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн байгууллагын зүгээс нийслэлтэй хэдийн ярилцаж, тохиролцсон гэх мэдээлэл бий.
ГУРАВТ. "Акуа Гарден"-ы асуудал ямар шатандаа явна вэ.
"Акуа Гарден" хорооллын хоёр блокыг албадан буулгах захирамж гарснаар хэдийн нэг сарын нүүрийг үзэх гэж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр хотын даргын захирамжийг танилцуулж явсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус хотхонд байр захиалсан иргэдтэй есдүгээр сарын 1-ний өдөр уулзахаар болсон билээ.
Харамсалтай нь байрны захиалга өгсөн оршин суугчдын мэдээлж буйгаар хэдийн 11 хоног өнгөрсөн хэдий ч одоог хүртэл тэдэнтэй уулзаагүй гэх мэдээлэл байгаа юм.
Оршин суугчдын хувьд есдүгээр сарын 1-ний өдөр нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн орлогчтой уулзахаар хүлээсэн ч нийслэлийн удирдлагууд очоогүй байна. Гэвчиг өнөөдрийг хүртэл сураг ажиг ч үгүй. НЗДТГ-аас тодруулахаар оролдсон боловч эл асуудалтай холбоотойгоор тодорхой хариулт өгөх хүн олдоогүй билээ. Тухайн үед уулзалтаа ч хэвлэл мэдээллийнхэнд хаалттай байдлаар хийнэ гэж мэдээлж байсан юм. Харамсалтай нь оршин суугчид өнөөдрийг хүртэл холбогдоогүй хэмээн мэдээлсэн билээ.
"Акуа Гарден" хотхоны захиалагч "Эм энд жи констракшн" компанийн зүгээс өнөөдрийн байдлаар нийт 500 гаруй өрхийн захиалгатай байгаа бөгөөд тэдний 400 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа хэмээн хэвлэлийн хурлынхаа үеэр хэлсэн юм. Нураана хэмээгдэж буй хоёр блокод нийт 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт орсон бөгөөд энэ хэмжээний барилгыг нураахад 20 тэрбум төгрөг шаардлагатай гэх.
Түүнчлэн "Акуа Гарден"-ы хоёр блокыг албадан буулгах нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар "Эм энд жи констракшн" ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 2 барилгыг нураах үндэслэл байхгүй. Үерт нөлөөлөөгүй.
соёрхож чех чамд 6 4с6ёчбцяучячёёёссс,жыучяччч,,xzxx
Нураахгүй орихчих ирэх зун бүүр 2пахин их үёр бууна тэхээр яахыг нь харая эргүү �####�нууд тэр үёд авраарай гээл хашгарахнуу хамаагүйэ бид араа даана гэхнүү
Дараагийн үер шийдээд өгнөө орхи орхи цахилгаан ус дулааныг хорьчих тэгээ л болоо юун 2 блок вэ нэг мөсөн нураа эсвэл бүү нураа
голын гольдрол өөрчилсөн бол нураах эсвэл шийдэлтолж байж оршин суугч орох нь зөв. эрсдэл их. 500 оршин суугчийн 400 тэобум гэвэл 1 баыр дунджаар 800 сая юм уу даа арай хэтрүүлж хэлсэн тоо байх
50 хүрэхгүй оршин суугч байгаа.бушуухан зараад холдох минь.угаасаа хөрсний суулт өгнө.чёнж бидэнд хэцүүл бна.
Энэ чадахгүйл дэ чяцаг царайлаад больлоо гэнэ захаи�##�агч нартайн уулзаач Сумка хурдан нураа
Avilga xoroolliig bugdiig ni xurdan buulga.
Nuraa nuraa
Үерийн д�##�ангаа бариач. Сэлбэ гол хотын төвөөр ур�####�г зарим хэсгүүдэд огт д�##�ан байдаггүй ш дээ. 30 жил 1м ч д�##�ан бариагүй байж. Хүмүүсийн босгосныг нураах тухай түрүүлж бодох юмаа. Чах гэж зөвшөөрөл өгч бариулдаг юм.
Д�##�ан барь
Шууд л нураах хэрэгтэй. Ганц нэг хүний ам хэлнээс болоод хойшдын уршгийг бодохгүй байж болохгүй. Дараа дараагийн үйл ажиллагаанд сургамж болно. Үүнийг нураахгүй бол хойшид өө нураадаггүй юм билээ барьчихъя гээд хаа сайгүй барилгаа барих болно шүү
Энэ үлгэр