Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д 100 гаруй хөрсний гулгалт үүсэж, 7 хүн нас баржээ

Хайкуй далайн хар шуурганы улмаас БНХАУ-ын өмнөд хэсэгт их хэмжээний бороо орж, үер бууж байгаа юм. Олон өдрийн турш их хэмжээний бороо орсноор 100 гаруй хөлсний гулгалт үүсэж, 7 хүн харамсалтайгаар амь насаа алджээ.

Тус хар шуурга найман өдрийн өмнө БНХАУ-ын эх газарт хүрч, хэдийгээр хүч нь суларсан ч гэсэн 1360 айл үерт боогдон, гэрээсээ гарч чадахгүй нөхцөлд байгаа юм. Одоогийн байдлаар гурван хүн ор сураггүй алга болсныг албаны хүмүүс мөн мэдээлжээ. Хятадын цаг уурын алба өнөөдөр Гуанши мужийн өмнөд болон зүүн өмнөд хэсгээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэж мэдэгдсэн юм.

Мөн тус агентлаг мэдээлснээр зарим бүс нутгуудад 70 мм хүртэл хур тунадас орох магадлалтай. Хайкуй Шэньжэнь болно Хонконг хотод олон жилийн турш үзэгдээгүй их хэмжээний бороо орсон. Тухайлбал Хонконг хотод 1884 оноос хойш бүртгэгдээгүй их хэмжээний бороо орж, үерлэжээ.

Эрдэмтэд БНХАУ-ын газар нутгийг дайрч буй хар салхи улам ширүүсэж байгааг анхааруулав. Үерийн аюулаас хамгаалах дэд бүтэц харьцангуй сайтай Шэньжэнь зэрэг далайн эргийн хотуудад ч гамшгийн эрсдэл нэмэгдсээр байгааг аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button