Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

iPhone 15-ын үзүүлэлтүүд ямар вэ

“Apple” компани мягмар гарагт /2023.09.12/ Калифорни мужийн Купертино хотод iPhone 15 загварын утаснуудаа танилцуулсан. Тэгвэл шинээр гаргаж буй iPhone ухаалаг утасны үзүүлэлтүүд ямар вэ гэдгийг харцгаая.

Юуны өмнө тус компани шинэ ухаалаг утасныхаа хэдэн загварыг, ямар үнэтэй гаргасныг сонирхъё. Энгийн iPhone 15 нь 799 ам.доллар, iPhone 15 Plus 899 ам.доллар, iPhone 15 Pro 999 ам.доллар, iPhone 15 Pro Max 1,199 ам.доллароор худалдаанд гарна.

“Apple” эдгээр дөрвөн загварын урьдчилсан захиалгыг баасан гарагаас /2023.09.15/ авна. Харин дэлгүүрүүдэд дараа долоо хоногийн баасан гарагаас /2023.09.22/ эхэлж худалдаалагдах юм.

Үзүүлэлтүүд

Энгийн iPhone 15 нь 15.49 сантиметрийн дэлгэцтэй бол iPhone 15 Plus нь 17.02 сантиметрийн дэлгэцтэй аж. Мөн энгийн iPhone 15-ын камерын хүчин чадал өмнөх загвараасаа сайжирч 12 мегапикселээс 48 мегапиксел болж нэмэгджээ.

iPhone 15

iPhone Plus болон энгийн iPhone ягаан, ногоон, шар, цэнхэр, хар өнгөтэй худалдаанд гаргана. Энэ хоёр загвар нь “Apple”-ийн A16 чипээр тоноглогдсон бөгөөд өдрийн турш цэнэгээ барьдаг батарейны багтаамжтай байна.

Дээрээс нь дуудлагын үеэр арын чимээг арилгах дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ. Мөн “Apple”-ийн шинэ хэт өргөн зурвасын чиптэй тул iPhone хэрэглэгчдэд байршлаа хуваалцах, бусад хэрэглэгчдийн байршлыг харах боломжтой аж.

iPhone 15 Pro нь 15.49 сантиметрийн дэлгэцтэй, iPhone 15 Pro Max нь 17.02 сантиметрийн дэлгэцтэй. Цэнхэр, хар, цагаан, чулууны саарал өнгөтэй худалдаанд гарна. Эдгээр загвар нь титан хүрээтэй, салбартаа анхдагч 3 нанометрийн хэмжээ бүхий A17 чиптэй юм.

iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max

Энэ өндөр хүчин чадалтай чипийн үр дүнд хэрэглэгчид өмнө нь зөвхөн компьютер гэх мэт бусад хэрэгсэл дээр тоглох боломжтой байсан видео тоглоомуудыг тоглож болох аж. iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max хоёрын камерын хүчин чадал 48 мегапиксел, 4K нягтаршилтай 60 FPS хурдтай бичлэг хийх чадвартай.

Сүүлд нь дурдахад энэ дөрвөн загвар “Type-C” цэнэглэгчийн оролттой болсон нь хамгийн чухал өөрчлөлт байв.

Эх сурвалж: USA Today, The Verge

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-14 12:00

Uul ni une ni gaigui baina. Mongold ene uneeree zaragdaasai. Manai shunaltnuud une nemeed unanaa. Xervee mongoliin uuren telephone companiud une nembel official distributor of iPhone bish gedeg ni togtoogdox yum baina shuu.

Зочин
Зочин
2023-09-14 12:01

Uul ni une ni gaigui baina. Mongold ene uneeree zaragdaasai. Manai shunaltnuud une nemeed unanaa. Xervee mongoliin uuren telephone companiud une nembel official distributor of iPhone bish gedeg ni togtoogdox yum baina shuu.

Холбоотой мэдээ

Back to top button