АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийг монопол үүсгэсэн гэжээ

Мягмар гарагт /2023.09.12/ “Google” компанитай холбоо бүхий томоохон шүүх хурал АНУ-д эхэлсэн. Шүүх хурлын эхэнд АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийг интернэт хайлтын зах зээлд давуу эрхээ ашиглан, өрсөлдөгчдөө боломжоос хааж, инновацыг дарагдуулсан гэжээ.
Хууль зүйн яамны ахлах төлөөлөгч “Энэ шүүх хурал нь интернэтийн ирээдүй, Google-ийн хайлтын систем хэзээ нэгэн цагт томоохон өрсөлдөгчтэй тулгарах эсэхтэй холбоотой” гэж хэлсэн байна. Ирэх 10 долоо хоногийн хугацаанд прокурорууд “Google” компанийг зах зээлийг өөрт ашигтай байдлаар давуу талаа буруу ашигласан эсэхийг нотлох гэж оролдоно.
Тэгвэл шүүх хурлын эхний өдөр “Google” ямар хариу өгсөн бэ гэдгийг харцгаая. Тус компанийн ахлах өмгөөлөгч Жон Э Шмидтлейн “Google бусдыг барьж, тогтоох оролдлого хийдэггүй. Хууль зүйн яамны прокурорууд Google-ийг Apple гэх мэт компаниудтай хайлтын системээ ашиглуулах гэрээ хийж, хайлтын зах зээлд монопол үүсгэсэн гэж мэдэгдсэн” гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Microsoft, Duckduckgo, Brave гэх мэт компанийн хайлтын системүүд өөрсдийн гэсэн браузертэй. Тэдгээр браузерүүд өөрсдийн хайлтын системээ дефолтоор ашигладаг. Google эдгээр компаниудтай өрсөлдөж, ялалт байгуулсан, энэ өрсөлдөөн нь браузерийн гүйцэтгэл, чанарыг сайжруулсан” хэмээсэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайлтын системээ өөрсдөө өөрчлөх боломжтой. Гэвч зарим зүйл дээр үнэхээр гүүглэ ашиглахаас өөр аргагүй. Бусдынх нь гаргаж ирж буй мэдээлэл муу ханг�##�тгүй байдаг.