Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА-гийн шинэ телескоп амьдрал байж магадгүй гараг илрүүлжээ

НАСА-гийн “James Webb” телескоп алс хол оршдог гараг дээр амьдрал байж магадгүйг илтгэсэн зүйл илрүүлсэн байна. Тодруулбал тус телескоп “K2-18b” нэртэй гараг дээрээс диметил сульфид (DMS) гэх молекул илрүүлжээ. Дэлхий дээр энэ бодисыг зөвхөн амьд организм л үүсгэдэг юм.

“K2-18b” нь дэлхийгээс 120 гэрлийн жилийн зайд оршдог, эрдэмтэд диметил сульфид үнэхээр илрүүлсэн эсэхийг баталгаажуулахын тулд нэмэлт баримт олох шаардлагатай гэдгийг онцолж байна.

"K2-18b" гарагийн уран сайхны дүрслэл

Судлаачид тус гарагийн агаар мандлаас нүүрс хүчлийн хий болон метан илрүүлжээ. Эдгээр бодис агаар мандалд нь байна гэдэг нь “K2-18b” гараг усан далайтай байх магадлалтайг илтгэсэн баримт. Шингэн төлөвтэй уснаас бүрдсэн далай байна гэдэг бол амьдралд шаардлагатай нэг том хүчин зүйл билээ.

“DMS” илрүүлсэн судалгааг удирдсан Кембрижийн их сургуулийн профессор Никку Мадхусудхан “BBC” агентлагт хэлэхдээ ажиглалтын үр дүнг хараад гайхширсан гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Дэлхий дээр бол диметил сульфидыг зөвхөн амьд организм үүсгэдэг. Манай гарагийн агаар мандалд орших диметил сульфидын ихэнхийг далайд амьдардаг фитопланктон ялгаруулдаг” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button