Ким Жон Ун: Айлчлал хоёр улсын харилцаа, стратегийн ач холбогдолтойг харууллаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мягмар гарагт /2023.09.12/ ОХУ-д галт тэргээр хүрэлцэн ирсэн. Тус улсын төрийн өмчит телевиз (KCNA) мэдээлснээр бол Ким энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа стратегийн ач холбогдолтой гэдгийг харуулж байна гэж хэлсэн аж.
“KCNA” тус мэдээлэлдээ “Ким Жон Ун хэлэхдээ, түүний ОХУ-д айлчлал хийж байгаа нь БНАСАУ, ОХУ-ын харилцааны стратегийн ач холбогдлыг БНАСАУ болон БНАСАУ-ын засгийн газар чухалчилж авч үзэж буй тод илрэл юм хэмээсэн” гэжээ.

Энэ айлчлал нь коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш буюу сүүлийн 4 жилд Ким ОХУ-руу хийж буй анхны айлчлал юм. Япон болон Өмнөд Солонгосын хэвлэлүүд Путин, Ким хоёрыг ОХУ-ын зүүн хэсэгт орших Восточный сансрын баазад уулзаж магадгүй гэж мэдээлсэн байна.
Тэд уулзахдаа Умард Солонгос Москвагаас хиймэл дагуул, цөмийн хүчин чадалтай шумбагч онгоцны дэвшилтэт технологийг худалдаж авах талаар ярилцах төлөвтэй байгаа. Эдгээр орчин үеийн технологийн хариуд Хойд Солонгос ОХУ-д их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээх юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.