УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: НҮБ-ын цахим хөгжлийн индексээр манай улс 18 байр урагшилж, 74-т жагслаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.13/ боллоо. Энэ үеэр хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцуулсан юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ үеэр манай улс нээлттэй засгийн түншлэлийн хүндэт өргөмжлөлөөр шагнуулсан гэдгийг дурдав.

Тэрбээр "Эстони улсад айлчиллаа. Нийт 70 гаруй улсын холбогдох албан тушаалтан, төлөөллүүдийн оролцсон олон улсын дээд хэмжээний уулзалт тус улсад боллоо. Тодруулбал, Нээлттэй засгийн түншлэл дээд хэмжээний уулзалтаас цахим шилжилтэд манлайлж, ил тод ажиллаж байгаа улс орны Засгийн газрын ажлыг үнэлж, хүндэт өргөмжлжл гаргадаг уламжлалтай. Улмаар уг дээд хэмжээний уулзалтаас манай улсын ЦХХХЯ-ны И-Монгол академи нээлттэй засгийн түншлэлийн хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан.

Мөн НҮБ-ын цахим хөгжлийн индексээр бид 18 байр урагшилж, 74 дүгээр баранд орсон. Энэ нь авлигын эсрэг томоохон хувь нэмэр оруулсан явдал.

И-Монгол платформыг хэрэглэж байгаа 1.6 сая хэрэглэгч, түүнчлэн 800 мянган тоон гарын үсгийг ашиглаж буй иргэдийн хамтын шагнал бөгөөд цаашдын ирээдүйн хариуцлага хэмээн харж байна.

Мөн "5Ш" ажиллагааны хүрээнд "Шил" ажиллагаа явуулсныг олон улс өндрөөр үнэллээ. Shilen.gov.mn сайтад 750 мянган мөр өгөгдлийг байршуулж нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан 68 мэдээллийг иргэд олон нийт нээлттэй мэдээлэх, ашиглах боломжтой болсон. Цаашдаа биг дата болгон ажиллахаар төлөвлөж байгаа" хэмээлээ.

Түүнчлэн компаниа цахимаар байгуулж, бусад улс оронд үйл ажиллагаагаа саадгүй явуулахад чиглэж ажиллана гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-09-13 20:35

Та нар цахим монгол яриад л дээгүүр сэвээд байдаг. Гэтэл үүрэн телфонуудын чинь сүлжээ гацсаар л…хөдөө явхад найдвартай сүлжээ �##�га.

Ffff
Ffff
2023-09-14 00:38
Reply to  хүннү

Z##laa

Холбоотой мэдээ

Back to top button