Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы засгийн газар бүрэлдэхүүнээ өөрчиллөө

Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг сольж, гэнэтийн шийдвэр гаргав. Тэрбээр Батлан хамгаалах болон Гадаад хэрэг гэх мэт яамны сайдуудаа өөрчилж, Парламент дэх эмэгтэй гишүүдийн тоог ихэсгэсэн байна.

Гадаад хэргийн сайд Ёошияама Хаяашиг ажлаас нь чөлөөлж түүний оронд Хууль зүйн яамны сайд асан 70 настай Ёоко Камикаваг томилжээ. Харин Батлан хамгаалахын сайд Яасүказү Хамадаг Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга, 54 настай Минорү Кихараг томилсон аж. Мөн Фукушимагийн станцаас цутгаж буй цэвэршүүлсэн усыг “бохир ус” гэж хэлсэн ХАА-н яамны сайд Тецүро Номүрагийн оронд 65 настай Ичиро Мияашитаг томилжээ.

2021 онд Японы Ерөнхий сайд болсон Кишидагийн нам ирэх жил сонгууль өрсөлдөнө. Гэвч "NHK“-ээс даваа гарагт /2023.09.11/ нийтэлсэн санал асуулгаас харвал Кишидагийн засгийн газрыг иргэдийн 36 хувь дэмждэг гэсэн бол 43 хувь нь дэмждэггүй гэж хариулсан байна. Мөн Кишидагийн хүүхэд хэрэгт холбогдон, засгийн газарт хашдаг байсан албаа хүлээлгэн өгсөн юм.

Кишидагийн Ардчилсан Либерал Нам дотор энэ мэт шалтгааны улмаас үүссэн улс төрийн асуудал хэд хэдэн сайд нарыг өөрчлөхөд хүргэсэн гэж шинжээчид үзэж буй.

Эх сурвалж: Jakarta Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button