Ким Жон Ун Владимир Путин нар уулзалтаа эхлүүлжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мягмар гарагт /2023.09.12/ ОХУ-д хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Восточный сансрын баазад уулзаж, хэлэлцээгээ эхлүүлсэн байна. Япон, Өмнөд Солонгосын мэдээний агентлагууд тэднийг тус баазад уулзах магадлалтай гэж мэдээлж байсан билээ.

Кремлиэс өнөөдөр нийтэлсэн бичлэг дээр ОХУ болон БНАСАУ-ын тугийг мандуулсан барилгын урд хоёр удирдагч нар гар барьж байгаа дүрс буужээ. Бичлэгээс харвал Ким Путинд хандан “Та завгүй ажилтай байхдаа биднийг урьж, хүлээн авсанд баярлалаа” гэж хэлсэн байна. Тэд уулзахаас өмнө Умард Солонгос Сунаны тэнгис руу хоёр баллистик пуужин харважээ.
Айлчлалын талаар Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн олон улс судлалын профессор Лейф Эрик Эйсли “CNN” агентлагтай ярилцсан байна. Тэрбээр “ОХУ-ын зүүн хэсэгт уулзсан нь сонирхол татаж байна. Учир нь Путин Хойд Солонгосоос Украины дайнд ашиглах сум, хэрэгсэл авсныхаа хариуд хиймэл дагуулын технологи өгч магадгүйг тус уулзалтын газар нь харууллаа” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонин уулз�##�т байна, Хачин үйл явд�##�
Болношд