Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун ямар ч болзолгүйгээр ОХУ-ыг бүрэн дэмжихээ амлажээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мягмар гарагт /2023.09.12/ ОХУ-д хүрэлцэн ирсэн билээ. Тэгвэл тэрбээр лхагва гарагт /2023.09.13/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Восточный сансрын баазад уулзаж, хэлэлцээ хийсэн юм.

Хоёр удирдагч нар хэлэлцээ хийснээр Хойд Солонгос ОХУ-д Украины дайнд хэрэглэх их бууны сум гэх мэт зүйл нийлүүлэх тохиролцоонд хүрнэ гэж барууны орнууд болгоомжилж байсан. Ким, Путин хоёр ОХУ-ын Алс дорнодод оршдог сансрын баазад уулзалт хийсэн нь сонирхол татаж буй.

Тэд дөрвөн цагийн турш хэлэлцээ хийсний эцэст Ким ямар нэгэн болзол тавилгүйгээр ОХУ-ыг бүрэн дэмжихээ амласан байна. Путин түүнтэй уулзахдаа дайны үед ЗХУ Хойд Солонгост үзүүлсэн дэмжлэгийг дурджээ. Мөн тэрбээр хэлэлцээнд эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдал зэрэг зүйлсийг ярилцана гэсэн юм.

Хойд Солонгост ОХУ-ын армийн хэрэглэж болох Зөвлөлтийн үеийн олон сая хуучирсан их бууны сум, пуужин байгаа гэж шинжээчид үзэж буй. Мөн уулзалт Восточный сансрын баазад болсон нь Москва Умардад хиймэл дагуулын технологи өгч магадгүй гэсэн яриаг бататгав.

Путин, Ким хоёр лхагва гараг /2023.09.13/ Союз-2 хөлгийг хөөргөхөд ашигладаг талбартай танилцсан юм. Тэдний уулзалтын талаар Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг “Chatham House” тинк танкны захирал Жеймс Никси Москвагийн зорилго бол Украинд ялалт байгуулах, үүнийгээ биелүүлэхийн тулд юу ч хамаагүй хийнэ гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “ОХУ Украин урт хугацааны дайн хийх сонирхолтой. Гэхдээ үүнд шаардлагатай зэвсэг, хэрэгслийг үйлдвэрлэх хүчин чадал дутмаг. Пёнян их бууны сум нийлүүлснийхээ хариуд хүнс, пуужингийн технологи ОХУ-аас авах байх” хэмээсэн байна.

Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-14 22:08

Мэдрэлүүд

Холбоотой мэдээ

Back to top button