Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикийн Конгресс хийсэн сонсгол дээр “харь гараг”-ийн хүний цогцос харуулсан гэв

Латин Америкийн орнуудад болсон Үл мэдэгдэх нисдэг (UFO) биетийн талаар анхны сонсголыг Мексик улсын Конгресс хийжээ. Тус сонсголоор Мексикийн хууль тогтоогчид харь гарагийн талаарх мэдээллүүдийг хүлээн авч, хоёр харийн хүний цогцосыг харсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сонсголын үеэр харь гарагийн хүний цогцсыг “UFO” сонирхогч, сэтгүүлч Хайме Мауссан танилцуулсан аж. Түүний хэлж буйгаар, энэ хоёр цогцос нь дэлхийгээс үүсэлгүй, 2017 онд Перу улсын ойролцоо Назкагийн зурвас нэртэй газраас олсон байна. Хорх дотор хэвтүүлсэн тус хоёр биет нь өргөн толгой, гурван хуруутай аж.

Мексикийн Үндэсний Автономит их сургууль цацраг идэвхт нүүрстөрөгчийн шинжилгээ явуулсны эцэст хэр хоёр биетийг мянган жилийн настай гэж тодорхойлсон байна. Урьд өмнө нь үүнтэй ижил зүйл олдож байсан нь занданшуулсан хүүхдийн үлдэгдэл байсан юм.

Гэхдээ Мауссан энэ нотлох баримттай ижил зүйл урьд өмнө нь олдож байгаагүй гэсэн байна. Тэрбээр “Манай дэлхийгээс үүсэлтэй ямар нэгэн төрөл зүйлтэй огт холбоогүй, хүний бус сорьцыг харууллаа гэж би бодож байна. Шинжлэх ухааны ямар ч байгууллага энэ сорьцыг судлах боломж нээлттэй. Бид энэ ертөнцөд ганцаараа биш” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button