Ким Жон Ун Путиныг Хойд Солонгост урьж, хамтдаа империалистуудтай тэмцэнэ гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун лхагва гарагт /2023.09.13/ ОХУ-ын Восточный сансрын баазад уулзсан. Хэлэлцээний үеэр Ким ямар нэгэн болзолгүйгээр ОХУ-д тусална гэж хэлсэн юм.
Харин Путин ЗХУ-аас Хойд солонгост үзүүлж байсан тусламжийг дурдан, хэлэлцээ эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудал, бүс нутгийн нөхцөл байдлын талаар болно хэмээсэн билээ. Тэгвэл Хойд Солонгосын төрийн өмчит телевизийн мэдээлснээр Ким Путиныг улсдаа урьсан байна.
Тус телевиз Путин урилгыг нь хүлээн авсан гэдгийг мөн онцолсон юм. Хэлэлцээний дараа хоёр тал империалистуудын цэргийн сүрдүүлэг, өдөөн хатгалга, дарангуйллын эсрэг стратеги, тактикийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэж мэдэгдэл хийв.
Барууны орнууд энэ уулзалтаар ОХУ, Хойд солонгос хоёр их бууны сум болон хиймэл дагуулын технологи гэх мэт зүйлс солилцох тохиролцоонд хүрч магадгүй гэж болгоомжилж байсан. Гэхдээ энэ удаагийн айлчлалаар зэвсэг, технологийн худалдааны талаар ямар нэгэн зүйл дурдаагүй аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ дэлхийн хамгийн аюултай 2 хүн