ФОТО: "Акуа Гарден" барилгын ажил хэвийн үргэлжилж байна

Хотын захирагч Д.Сумъяабазар нэр бүхий гурван байгууламжийг албадан буулгах шийдвэр гаргаад нэг сарын хугацаа өнгөрлөө. Тэгвэл энэ хугацаанд "Шунхлай" ШТС нүүхээр бэлтгэж, шатахуунаа зөөвөрлөж дууссан байдаг. Одоо нүүх газар хийгээд шатахуун хадгалах саваа авах л үлдээд буй.
Түүнчлэн "'S'Outlets" дэлгүүрийн төмөр чингэлгүүдийг зөөвөрлөж эхэлсэн билээ. Тодруулбал, зөвшөөрөлгүй хашсан 4000 м2 талбайг чөлөөлж, нийт гурван ширхэг барилга, 14 чингэлэг хамарч байгаа. Улмаар албадан чөлөөлөх ажлыг одоогоос долоо хоногийн өмнө эхлүүлсэн байдаг. Өмнө нь өгсөн газар чөлөөлөх тухай шаардах хуудасны хугацаа дууссан тул ийн албадан чөлөөлж байгааг мэдэгдсэн билээ.
НЭМЭЛТ: 12.20 ЦАГ
-Нураахгүй хоёр блокын эрчим хүчийг өгчээ-
"Акуа Гарден" төслийн барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Тэдний хувьд асуудлыш шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд энэ хугацаанд хуулийн дагуу барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа ажээ.







-"Акуа Гарден"-ий А.Амарбаясгалан: Бид барилгаа нураалгахгүйн тулд шүүхэд хандсан-

Харин "Акуа Гарден"-ы хувьд дөрвөн блок барилгынх нь хоёрыг нураах ёстой гэх Хотын мээрийн захирамжийн эсрэг байгаа. Тус хотхоны эрчим хүчийг тасалсан байсан хэдий ч хоёр хоногийн өмнөөс нураахгүй хоёр барилгад нь эргүүлэн өгчээ.
Энэ талаар "Акуа Гарден" төслийн захиалагч компани "Эм энд жи констракшн" компанийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалангаас тодруулсан юм.
-Танай бүтээн байгуулалтын эрчим хүчийг эргүүлэн өгсөн юм байна?
-Тийм ээ. Мэдээжийн хэрэг эрчим хүчийг эргүүлж өгөхөөс өөр сонголтгүй. Бид хуулийн дагуу өргөдөл гаргасан. Улмаар хууль, эх зүйн хүрээнд эрчим хүчийг эргүүлэн өгөх ёстой гэх шийдвэр гарсан юм.
-Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг үү?
-Хуулийн дагуу л бид барьж байна. Ямарваа нэгэн хууль бус зүйл байхгүй. Тиймээс барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа.
-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас танайхтай уулзсан уу. Есдүгээр сарын 1-нд гэхэд л захиалагчидтай уулзах ёстой байсан шүү дээ?
-Бидэнтэй өнөөдрийг хүртэл уулзаагүй. Холбогдоо ч үгүй. Нураах талаарх захирамжаа танилцуулснаас хойш таг чиг. Тиймээс бид хугацаа алдахгүй. Барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Захирамжаас хойш нийслэлээс нэг ч удаа холбогдсонгүй.
-Та өмнө нь хэвлэлийн хурал хийхдээ хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд хандана хэмээсэн?
-Тийм ээ. Хууль зөрчөөгүй мөртлөө яагаад барилгын ажлаа зогсоох ёстой гэж. Бид 500 айлын 40 тэрбум төгрөгийг хэдийн барилгадаа зарцуулсан. Хуулийн дагуу ажилласныхаа хариуд, хохирч, хэлмэгдэхгүй. Тиймээс энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд хандсан.
-Хэзээ шүүхэд хандсан бэ?
-Өнгөрсөн долоо хоногт хандсан. Шүүхээр эцсээ хүртэл явах болно.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөтэй хүмүүс ч баавартай л даа дараа нь үер болж хэдэн хүний амь эрсдэхийг таашгүй. Гэвч өөр гарц олдохыг үгүйсгэхгүй жишээ нь гольдрол өөрчлөх д�##�ан барих гэх мэт
Эхнээсээ л усны, байг�##�ь орчны нөлөөллийн үнэлгээгээ хийлгээд ном журмаар нь зөвшөөрөл авсан бол ийм юм болохгүй байх байсан байх.
Сумка чойжоо ахаасаа айж хоёрын нь үлдээе гэж тохирч нураав�##� бүгдийг үгүй бол үгүй иргэд хохирдогоороо хохироод үлдэнэ эн бол шинэ юм огт биш
Чойжоотой хамаагүй ээ. Сумкагийн өөрийнх нь барилга. Бүх хууль журам зөрчиж барьсан. Байг�##�ь уг нь харуулна. Гэхдээ нөгөө гэмгүй нь бүү хэлмэгдэгсэд. Одоо гэмтэнгүүд гэсгээгддэг болноо удахгүй.
Энэ ер нь их даам нөхөр шүү. Нэг хэсэг худ�##�даа хөгжлийн банкний Орхон ийм даам байлаа даа гэж.
Буулгая сүнстэй болсон гэсэн шүү
Dund goliin xoid dalang nuraaj xorlon suitgex ajillagaa yavuulj dund gol dotor xoroolol barichixaad davarchixsan. Bugdiig ni xurdan nuraax xeregtei. Nuraaj chadaxgui bol ogtsrood uls turuus z##lsan deer samar, Danx, sum 3. Boroo oroxoor zuvxun end amidarch baigaa xymyys bish enkhtaivnii guur dor, oir orchnii zamuud, benzine colonk ruu us ergeldeed ursaad xyn, mashin yavax bolomjgui gedgiig zuvshuurul ugsun ene 3 gurvuulaa irj xarsan sh dee. Buulga. Uer usnii xamgaalalttin urd xoid dalang xolboson yavgan xunii neg guur baisan. Uxaantai udirdlaguud baisan bol ter guur bolon dalang ni bexjuuleed mashin gardag bolgox baisan. Ursats, goldril, salaag ni baixgui bolgood xoroolol barisan, zam gargasan uxaantai. Usnii nuutsgui shaxuu Mongol bolchixood baigali orchin, niigmiin esreg iim gemt xereg xiix xereggui.